11/12/2023
Улаан хилэн аяган бялуу 😍🍰😋
Red velvet cupcake 🧁
Маш гоё зөөлөн амттай, зөөлөн бяслагтай кремтэй, ямар ч баяр ёслолоор хийхэд гоё үзэмжтэй бялуу. Мөн дурын бялууны листэнд хийгээд янз бүрээр чимээд хийгээрэй. Би хаяа зүрхэн хэлбэртэй лист, эсвэл жирийн үед зүгээр хавтгай том листэнд хийдэг.
Амжилт 😉
12-14 аяган бялуу болно.
Орц:
- 15 мл винегэр (1tbsp vinegar)
- 120 мл ээдсэн сүү (1/2 cup buttermilk) (120гр сүүн дээр 15 мл нимбэгний жүүс хийж 10 минут тавин ээдүүлнэ)
- 2 амны том халбага улаан хүнсний будаг
(2tbsp red food color)
- 15 мл ванилийн ханд (1tsp vanilla extract)
- чимх давс (a pinch of salt)
- 2.5мл хүнсний сода (1/2tsp baking soda)
- 150гр шигшсэн гурил (1 1/4 cup flour, sifted)
- 1 амны том халбага хуурай какао (1tbsp cocoa, sifted
- 1 өндөг өрөөний температурт (1egg at room temperature)
- 60гр давсгүй масло, өрөөний температурт (1/4 cup unsalted butter at room temperature)
- 150гр элсэн чихэр (3/4 cup sugar)
Кремний орц:
- 225гр зөөлөн бяслаг, өрөөний температурт (8 oz cream cheese at room temperature)
- 120гр давсгүй масло өрөөнд температурт (1/2 cup unsalted butter at room temperature)
- 240гр шигшсэн сахрын пудр (2 cups of powdered sugar sifted)
- 1 амны том халбага сүүн крем, эсвэл өтгөн сүү болно (1tbsp whipping cream)
- 15мл ванилийн ханд (1tsp vanilla extract)
Хийх арга:
1. Өндөг, зөөлөн бяслаг, маслоо өрөөнд гаргаж 30 минутаас 1 цаг орчим зөөлрүүлнэ.
2. Шарах шүүгээгээ 180С (350F) халаана. Листэндээ аяган бялууны цаасаа хийж бэлдэнэ.
3. 120гр сүүн дээрээ 1 амны том халбага нимбэгний жүүсээ хийн өрөөнд 10 аад минут байлгаж ээдүүлнэ.
4. Бүх хуурай орцоо саванд шигшиж бэлдэнэ.
5. Миксэрийнхээ саванд масло элсэн чихрээ хийж 2 минут орчим миксэрдэнэ. Өндөгөө нэмээд дахин минут орчим миксэрдэнэ. Савныхаа ханийг сайн цэвэрлэж өгөөрэй дунд нь.
6. Одоо винегэр, ванилийн ханд, ээдсэн сүү, мөн хүнсний будгаа хийн зөөлөн миксэрдэнэ.
7. Шингэн орц дээрээ хуурай орцоо багаар хийн бага хурдтайгаар миксэрдэнэ. Бүх орцоо хийж дуусаад дунд зэргийн хурдтайгаар 1,2 минут миксэрдэнэ.
8. Бэлдсэн листэндээ тэнцүү хуваан хийнэ. Аяган бялууны цаасаа дүүртэл бүү хийгээрэй. 2/3 орчмоор хийдэг.
9. Шарах шүүгээнийхээ дунд тавиур дээр 18-20 минут болгоно. Шүдний модоор дүрэн шалгаж үзээрэй. Хуурай гарч байвал бялуу маань болсон гэсэн үг.
10. Гаргаад сайн хөргөөж байж кремээрээ чимнэ. Кремээ хийхдээ зөөлөн бяслаг, масло 2оо хийн дунд зэргийн хурдтайгаар гоё өтгөн болтол нь миксэрдэнэ. Дээрээс нь сахрын пудрээ шигшин бага багаар хийнэ. Мөн ванилийн ханд, сүүгээ хийн өтгөн цагаан крем болтол нь миксэрдэнэ.
Дурын хошуугаар чимэглээрэй. Амтархан идээрэй 😋🎂👌😁