Цэцэгчин ээж Blume

Цэцэгчин ээж Blume Flower salon

Нэг наст мандлын цэцэг тарих зөвлөмж удахгүй орж эхлэнэ ээ.
04/03/2022

Нэг наст мандлын цэцэг тарих зөвлөмж удахгүй орж эхлэнэ ээ.

  Аихризон нийтт 15 орчим төрөл байна. Навчны хэлбэрээс болж түүнийг дурлалын мод гэж нэрлэх болсон. Тд сарнисан гэрэлд ...
11/01/2022


Аихризон нийтт 15 орчим төрөл байна. Навчны хэлбэрээс болж түүнийг дурлалын мод гэж нэрлэх болсон.
Тд сарнисан гэрэлд дуртай, баруун болон зүүн талын цонхон дээр тавьбал тохиромжтой. Хуурай агаар даахдаа сайн. Шүрших шаардлаггүй. Хавар, зун бүлээн усаар угааж болно харин өвөл болохгүй. Хавар зундаа тогтмол услах ба хөрс нь савны дунд хүртэл хатсан байх ёстой. Өвөл усалгааг цөөлнө. Хөрс хатсаны дараа хэт их уславал үндэс болон ишний ёзоор илжирнэ. Улаан болон шар өнгийн цэцэгтэй. Ургуулсанаас хойш 2-3 жилийн дараа цэцэглэнэ.
Ургалтын явцад залуу мөчрийн үзүүрийг чимхэж ургамалаа хэлбэржүүлэх боломжтой. Хэт сунасан мөчрүүдийг тайралт хийж шинэчлэх хэрэгтэй. Тайралтаас гарсан мөчрүүдээ үрслүүлж болно.
Эх сурвалж: Bodiceceg.blogspot.com

Цэцэг тарих дуртай, тэмдэглэл бичдэг ээжүүд минь тэмдэглэлээ ийм хөөрхөн бүтээлч байдлаар хөтөлж болох нь байна шүү
11/01/2022

Цэцэг тарих дуртай, тэмдэглэл бичдэг ээжүүд минь тэмдэглэлээ ийм хөөрхөн бүтээлч байдлаар хөтөлж болох нь байна шүү

Алое буюу зуун наст Зуун наст нь Алое вера болон Алое модорхог гэх 2 үндсэн төрөлтэй ба 500 гаруй төрөл байдаг ч 2хон тө...
01/12/2021

Алое буюу зуун наст
Зуун наст нь Алое вера болон Алое модорхог гэх 2 үндсэн төрөлтэй ба 500 гаруй төрөл байдаг ч 2хон төрлийг эмчилгээнд хэрэглэдэг. Шүүслэг ургамлынхаа хувьд зуун наст нь навчийг нь тасалж үрслүүлэхэд ургахдаа муу бөгөөд үүний оронд эх биенээс нь мөчир салгаж авснаар дахин үрслүүлэхэд хялбар. Зуун настыг өдөрт 8-10 цаг нарны гэрэлд байлгах шаардлагатай. Хүйтний улиралд унтаа байдалд ордог. Зуун наст хуурай орчинд дуртай ургамал. Хөрсийг нь хэт чийгтэй байлгавал цэцэг ялзрах магадлалтай. Хэрэв таны зуун настын навч борлоод ирвэл нарны гэрэл ихэдсэн гэсэн үг. Мөн зуун настын навч нимгэрээд, орооцолдоод эхэлбэл усаа нэмэхийг зөвлөж байна.

Цэцэгчин ээж Blume-Админ нь өөрийгөө танилцуулья. Бүгдэд нь энэхүү постыг харж, уншиж байгаад баярлалаа. Бүгдээрээ сайн ...
24/11/2021

Цэцэгчин ээж Blume-Админ нь өөрийгөө танилцуулья.
Бүгдэд нь энэхүү постыг харж, уншиж байгаад баярлалаа. Бүгдээрээ сайн уу?
Өөрийнхөө мэргэжил болон сонирхолдоо хөтлөгдөн энэхүү Пэйж хуудсыг нээгээд 2 жил болох гэж байгаа ч нэг ч удаа бичвэр, мэдээ мэдээлэл оруулж байсангүй ээ. Зүгээр л хав дарчихсан ххэ. Одоо харин өөрийн зав зай, боломж бололцоондоо тааруулан тогтмол мэргэжлийн зөвлөгөөнүүдийг оруулаад явж байх болно оо.
Би өөрөө Ландшафтын Архитектур мэргэжилтэй мөн Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй чиглэлээр магистрантаар суралцахын зэрэгцээ үндсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаад явж
байгаа ээж юмаа. Хүн бүр л өөрсдийн гэр, албан тасалгаандаа цэцэг ургамал тарьж ургуулах сонирхолтой болсон болохоор баталгаатай эх сурвалжаас мэдээ, мэдээлэлээ авах нь хэн хэндээ ашигтай билээ.
Цэцэгчин ээж Blume хуудсанд минь LIKE даран орж ирж байгаа, дагаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.
Идэвхтэй байна аа🥰

Монстера #МонстераТом зүссэн хэлбэр бүхий халуун орны ургамал. Монгол нэр нь заримдаа Мангалзаа эсвэл Лагийн хуяг цэцэг ...
24/11/2021

Монстера
#Монстера
Том зүссэн хэлбэр бүхий халуун орны ургамал. Монгол нэр нь заримдаа Мангалзаа эсвэл Лагийн хуяг цэцэг гэх мэтээр олдоно. Тасалгааны нөхцөлпд навч нь 30 см хүрдэг бөгөөд энэ ургамал нь ороож ургадаш мөлхөө мод юм. Түүнийг эгц дээш нь ургуулахын тулд модоор тулгуур хийж өгнө. Монстерагийн 50 гаруй төрөл байдаг. Хурдан ургалттай, тохиромжтой агаарын хэм нь +16~+18 градус байна. Нарны шууд тусгалд байх нь тохиромжгүй. Өвөл хөрсийг үл ялиг хэмжээгээр чийглэг байлгана. Усалгаа хооронд хөрс нь бага зэрэг хатсан байж болох бөгөөд бусад улиралд усалгааг сайн хийх хэрэгтэй. Агаарын чийгшил ердийн байх ба зөвхөн зөөлрүүлсэн бүлээн усаар услаж байх хэрэгтэй. Заримдаа зөөлрүүлсэн бүлээн усандаа сулхан бордоо найруулж навч руу шүрших нь ургалтад илүү үр нөлөөтэй байна. Агаарт үндэслэх тул гарсан үндэс бүрийг хөрсөнд хийх эсвэл устай сав бэлтгэж үндэсэнд ойр уях хэрэгтэй.
Монстера нь тасалгааны уур амьсгалыг сайжруулах, агаар чийгшүүлэх болон бидний орчин тойонд байгаа ДСП хавтан, хуванцар, нийлэг эдлэлүүдээс гардаг хорт бодисыг өөртөө шингээнэ. Толгойны өвчин бууруулж, зүрхний хэм алдагдалтай хүмүүст тустай. Арчилгаа бага шаарддаг. Навчны ар талд олон бор толбо үүсээд байвал аалзан хачиг үүссэний шинж бөгөөд мөн навч шарлах нь бордоо тэжээл дутагдсанаас үүснэ. Огт нар үзүүлэхгүй байх нь навч, иш, мөчир сунаж ургалт удаашрах, навч жижигрэх зэрэг сул талтай. Хөгшрөх явцад нь доод навч нь унах ба энэ нв хэвийн үзэгдэл юм.

Мөнхрөө буюу СансевиерияОлон наст, 1 метр гаруй өндөр ургадаг, мөнхийн ногоон, гэрт ургуулах 10 гаруй төрлийн Мөнхөрөө б...
19/11/2021

Мөнхрөө буюу Сансевиерия
Олон наст, 1 метр гаруй өндөр ургадаг, мөнхийн ногоон, гэрт ургуулах 10 гаруй төрлийн Мөнхөрөө байдаг. Арчилгаа тордолгоо сайтай бол цэцэглэнэ. Навчны өнгө, хэлбэр янз бүр. Хуурай агаарт тэсвэртэй. Хэт их чийгэнд дургүй. Гэхдээ навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. Зун 7 хоногт 1 удаа, өвөл 21 хоногт нэг удаа уславал тохиромжтой. Бутны гол руу ус оруулж болохгүй ба энэ нь илжирэх магадлалтай. Шилжүүлж суулгах ажлыг хавар хийвэл илүү тохиромжтой байна.

Хэхэ. Дээр үед энэ цэцгийг хүмүүс ер нь нэг их тоодоггүй байсан юм шиг санагддаг. Одоо бүүр өөрийн интерьер, мэдрэмждээ тохируулаад бүүр гоё сонгодог, арчилж ургуулдаг болжээ

 #Цэцэг Цэцэг бүхэн өөрийн ургах, амьдрах орчин нөхцөлтэй. Сүүлийн үед айл өрх, албан байгууллагууд өөрсдийн дотоод заса...
18/11/2021

#Цэцэг
Цэцэг бүхэн өөрийн ургах, амьдрах орчин нөхцөлтэй.
Сүүлийн үед айл өрх, албан байгууллагууд өөрсдийн дотоод засал буюу интерьерийг хийхдээ ногоон ургамалыг түлхүү сонгох болсон нь дэргэдээ байгалийг авчирсан гэлтэй сайхан харагдана.
Ингээд та бүхэндээ дотоод засалдаа тохируулан сонгож болох ногоон ургамалуудыг цувралаар хүргэж байна.
#Авиргана цэцэг
Мөнхийн ногоон, мөлхөж авирч ургадаг цэцэг
Хэрвээ та астма болон амьсгалын замын аливаа нэг өвчинд өртөх магадлалтай болон туссан бол Авиргана цэцгийг гэртээ тарьж ургуулахыг зөвлөж байна. Авиргана цэцгээс агаарт ялгарах шимт бодисууд тасалгааны агаарт байгаа мөөгөнцөр, вирусуудыг устгадаг ба эдгээр өвчлөлүүдийн эсрэг авах энгийн бөгөөд үзэмжит арга юм. Тус цэцэг нь мөлхөж, авирч ургадаг ба өндөрт тавьж ургуулбал зүйтэй. Мөн гадна хашаанд ханыг бүтэн бүрж ургуулж болно.
Ойролцоогоор 15 төрөл бий.
Арчилгаа:
Сүүдэрхэг, хагас сүүдэрхэг газар ургуулна. Алаг эрээн навчтай сортууд нь наранд дуртай боловч шууд нарны тусгал байх нь муу. 1 ургасан байрлалдаа байнга байх дуртай. Өвөл гэрэлд дуртай, өдөрт багадаа 8 цагийн турш гэрэлтэй газар бх бөгөөд шаардлагатай бол нэмэлт гэрэл тавьж өгч болно. Чийгэнд дуртай тул өдөр бүр шүршвэл сайн ургана. Өвөл тасалгааны температур +18 хүрч халаалт ирсэн үед ойр ойрхон шүршиж навчны тоосыг чийгтэй алчуураар цэвэрлэнэ. Хөрсний өнгөн үе хатах бүрт услана. Ид ургалтын үе буюу 3-10 сарын хооронд сардаа 2-3 удаа бордож өвөл сардаа 1 удаа бордохоор тооцно.

Хүүхэд шүү дээ
04/02/2020

Хүүхэд шүү дээ

03/02/2020
🌹Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж тод үлддэг🌷
02/02/2020

🌹Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж тод үлддэг🌷

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэцэгчин ээж Blume posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цэцэгчин ээж Blume:

Share

Category


Other Florists in Ulaanbaatar

Show All