Event hall

Event hall EVENT HALL MONGOLIA ALL NEWS

21/06/2024
06/06/2024
04/06/2024
23/05/2024
22/05/2024

Технологи | Гэр цэвэрлэдэг роботАНУ-ын гэр ахуйн зориулалттай робот бүтээдэг “Irobot” компани “iRobot Genuis home intelligence” аппликэйшнийг бүтээжээ. Үүгээ...

05/05/2024

Ном авахад 27.9 сая төгрөг зарцуулсан Монголын үндэсний номын сан 97.8 сая төгрөгөөр нээлтээ хийнэ

02/05/2024
01/05/2024

Хар Тас яагаад тоглолтоо цуцлав‼️‼️ Юу тохиолдов Маркад минь⁉️⁉️ Фенүүд нь билет авсангүй юу...

16/04/2024

Ухаарал гэдэг нас дагаж ирдэг бэлэг биш л дээ.

Болж өнгөрсөн зүйлд дүгнэлт хийдэггүй, өөрийгөө зөвтгөдөг, хөгжиж боловсордоггүй, алдаатай итгэл үнэмшлээ засах гэж хичээдэггүй, өөрчилж засах шаардлагатай хандлага, зан үйлээ анхаарч авч үздэггүй бол ухаарах байтугай, урагшаа зөв алхаж ч чадахгүй.

Ухаарал зүгээр л байж байхад ирээд наалддаг зүйл ч биш.

Бодож, эргэцүүлж, уншиж судалж, нягталж магадалж, туулсан туршлагадаа дүгнэлт хийн алдаа оноогоо дэнслэхгүйгээр туучаад л өнгөрөөх хормуудаас хэзээ ч ухаарал бий болохгүй.

Ихэнх хүмүүс амьдрал үзээд ирэхээр аяндаа ухаарна гэж итгэдэг. Гэтэл үзэж туулсандаа өширхөж, өрөөл бусдад хорсоод ухаарч биш жигшиж зэвүүцэж улам хатуу болох нь ч бий.

Тэгэхээр үзэж туулснаараа биш үзэж туулж байгаагаа ухамсартайгаар ойлгож, дүгнэж, эргэцүүлж байж л ухаарал ирнэ дээ.

Мэдлэг боловсрол хийгээд танин мэдэхүйн цараа бага бол дүгнэн нягтлах хэмжээ мөн тэр хүрээнд л явагдана.

Тэгэхээр ухаарах чинь зөнгөөр бий болдог биш зориуд ухамсартайгаар үйлдэж суралцдаг зүйл болж таарах нь ээ.

Ухаарахад цаг гаргая.

Амьдрах Стратеги - Life Strategy

10/03/2024
10/03/2024
03/03/2024

Агуу дуучны захиас
1991 оны 9 сар. "Соёл-Эрдэнэ" Yamaha-гийн Олон улсын уралдаанд явах болов. Бараг л зургаан сарын бэлтгэл ажил. Одоо шиг хэн нэгэн дуучин аль нэг улс руу аялан тоглолт, уралдаан тэмцээнд явж л байдаг, ирж л байдаг тийм үе биш. Нэг хамтлаг, чуулга, дуучин гадаадад одох бол яамаараа хөдөлж, урлагийн салбар битгий хэл улсаараа мэдээлэл авдаг үе. Миний анд О.Дашбалбар өөрийн гаргадаг "Зохист аялгуу" сониныхоо бүтэн нүүрийг бидэнд зориулж, ялалт амжилтыг ерөөсөн байв.

"Чингис хаан" рок дуулал маань энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн дуулагдах болсон нь сэтгэлийг баахан зовооно. Оршил хэсгийг нь морин хуурч Ц.Батчулуун, хөөмийч Т.Ганболд нартай бэлдэж бичүүлээд, тэднийг авч явахаар боллоо. Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчид тэд алдарт Н.Норовбанзадын ард дуугардаг "валют"-ын хөгжимчид. Рок хэмнэлийг ардын хөгжимтэй "тэврэлдүүлсэн" энэ түүх бол анхных биш юм. 70-аад оны "Соёл-Эрдэнэ" ятгын гайхамшгийг мэдрүүлснийг бүгд сайн мэднэ.

Нэг өдөр Норвоо эгч ярьж байна. "Жагаа, маргааш үдийн цайгаараа манайд ирээрэй. Эгчид нь хэлж захих юм байна" гэнэ. Нойр хүрсэнгүй. Маргааш нь Филармониос автобусанд сууж "Хүнсний 20" дээр буугаад гэрт нь орлоо. Банзрагч гуай гал тогоондоо цагаан алчуур мөрөн дээрээ тохчихсон эргэлдэж, хоолны сайхан үнэр ханхлуулна. Цай цүү боллоо. Нар туссан гал тогоонд бид гурав хооллож дуустал Норвоо эгч "Тийшээ оръё" гэж том өрөө рүүгээ чиглэв.
"За Жагаа минь хамтлагаа аваад Япон явах гэж байна уу? Хэлэх юм байна аа. Япон гэж халуун орон. Яана даа гэмээр цэвэрхэн улс. Хөгжимчдийнхөө ариун цэвэрт одооноос анхаарах хэрэгтэй. Өдөр бүр усанд орж өөх, тосоо ядахдаа дундлаад явбал сайн. Манайхны иддэг өөхтэй мах, амьтны гаралтай тосны үнэр биед нэвт шингэдэг. Халуун газар тэр үнэр хамар цоргитол ханхалдаг. Тамхи татдаг хүмүүс нь яаж ийж байгаад "Баянгол"-ын валютын дэлгүүрээс "Марлборо" авсан нь дээр шүү. Хэлээрэй. Тэр Болгар тамхины үнэрт японууд ёстой дургүй, хамар амаа шууд дарна. Ямар сайндаа би хөөмийч Ганболдыг "Гадаа гарч тамхиа тат" гэж хөөж байхав. За тэгээд японууд хоолонд гутлаа тайлж ордог. Оймсны ариун цэвэр маш чухал. Хүн бүр тэнд байх хоногийн тоогоор цагаан оймстой яв гэж цаадуулдаа хатуу анхааруулаарай. Улс орон маань Япон шиг сайхан хөгжих үе ирнэ ээ. Эгч нь дүүдээ иймэрхүү ахуйн чанартай жижигхэн зүйл захиж суухгүй цаг ойрхон байгаа. Яах аргагүй л үзсэн харсан, мэдэрсэн маань ингэж захиж хэлэх шалтгаан байлаа шүү. Миний дүү сайн ойлгоорой. Чи ухаантай. Эстрадынхан дотроос чамайг их хүндэлдэг болохоор эгч нь хирийн хүнд хэлэхгүй юм аа чамд итгэж дуулгалаа. Эгчийгээ уучлаарай. За цай ууя" гээд гал тогоо руугаа алхаж билээ.

1991 он. Монгол орон ардчилал, зах зээлийн нийгэмд дөнгөж л хөл тавьсан үе. Хоёр нийгмийн шилжилтийн энэ хэцүү үе хичнээн жил үргэлжилсэн билээ. Монголын рок хөгжмийнхөн анх удаа л хөрөнгөтөн хэмээн хэллэгддэг улс руу явах гэж байсан нь тэр. Уяхан Замбуутивийн Нарыг уяртал дуулдаг агуу дуучин Норовбанзад эгчийнхээ гэрт сонссон зүрх сэтгэлийн захиасыг нь би санан санан ажил болгосон юм. Гайхамшигт тэр өдрийг яаж мартах билээ. Эх орныхоо нэрийг дээдэлдэг монгол сайхан эхийн сэтгэл тэр байжээ. ©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц" товчоо номноос
2024.03.03
#Жаргалсайхан #Рокнууцтовчоо

02/03/2024

АНУ-ын иргэн, Анита Муржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комд ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ.

Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас мэдэрсэн байна. Нас барсан аав, хамгийн сайн найз нь түүнтэй уулзаж эргэн биедээ орохыг зөвлөжээ. Анитад эргэн хүний амьдралаар амьдрах нэг ч хүсэл төрсөнгүй.

Анита яагаад хорт хавдраар өвдөх болсноо тэндээс ойлгожээ. Анита амьдралдаа бүх зүйлсээс айдаг байж. Хүсээгүй харилцаа, ажилгүй болох, өвдөх, муу хоол идэх гээд аюулгүй байхын тулд бараг бүх зүйлсээс айдаг байсан учраас энэ блок түүнийг үхэлд хүргэх өвчин тусгахад хүргэсэн байна. Анита үзэл ухамсраа өөрчлөхөд өвчин нь эдгэж болохыг ойлгожээ.

Клиник үхлээс сэрээд 5 долоо хоногийн дараа Анита эмнэлгээс эрүүл гэсэн оноштой гарсан байна. Анита эндэх физик амьдралыг тайлбарлаж байна.

“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.

НЭГД: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.

ХОЁРТ: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.

ГУРАВТ: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.

ДӨРӨВТ: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.

ТАВД: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай” гэжээ.

01/03/2024
“Жинхэнэ, үнэн, энергийн хувьд аюулгүй, сүнс сэтгэлийн хувьд насанд хүрсэн, чамд ярих орон зайг гаргаж өгдөг, шүүмжлэлгү...
28/02/2024

“Жинхэнэ, үнэн, энергийн хувьд аюулгүй, сүнс сэтгэлийн хувьд насанд хүрсэн, чамд ярих орон зайг гаргаж өгдөг, шүүмжлэлгүй, өрөвч нинжин, чамайг яаж байгаа бол, процесс чинь хэр явж байгаа бол гэж цаг гарган шалгадаг, амьдралын турш чамтай хамт өсөж хөгждөг, чин сэтгэлээсээ чамд сайн сайхныг хүсдэг найзуудын хүрээллийг бүтээгээрэй.”

Найзуудаа хийдэг пост 💟

OTOCH.mn ✅ Эрүүл мэндийн сайт
www.Miss.mn

21/01/2024
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулах “Хэрэглээний соёлыг эрхэмлэе” уриатай “Цагаан сар-Соёлтой ...
10/01/2024

Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулах “Хэрэглээний соёлыг эрхэмлэе” уриатай “Цагаан сар-Соёлтой экспо” 2021.01.19-нээс яармагийн Food city худалдааны төвд зохион байгуулагдана. Тус төв нь хүнс, бараа худалдаалдаг хамгийн том худалдааны цогцолбор юм.

31/12/2023

Ирж буй шинэ 2024 ондоо
Фб бүх найз та бүхэн маань
Энэхүү оргилуун дарс шиг
Хүсэл мөрөөдөл нь оргилуун
Хүч чадал нь оргилуун
Ажил үйлс нь оргилуун
Амжилт бүтээл нь оргилуун
Эрдэм мэдлэг нь оргилуун
Их хөдөлмөр нь оргилуун
Эрүүл мэнд нь оргилуун залуу
Сэтгэл нь итгэл найдвараар оргилуун
Санаа бодол нь талархалаар оргилуун
Хэтэвч нь мөнгөөр оргилуун
Данс санхүү нь бялхам оргилуун
Эв нэгдэл нь оргилуун
Энэрэл хайр нь оргилуун
Төр нь иргэд эх орноо хайрлаж
Түмэн олон нь энх амгалан
Ард иргэд нь амар тайван
Аав ээж хүүхдүүд нь баяртай
Азжаргалаар оргилж бялхаж яваарай.
Баярлалаа.Баяртай 2023 он
Сайн байна уу 2024 он.
Шинэ жилээ сайхан угтаарай.
Бурхан Өвөг дээдэстээ ерөөгдсөн
Ерөөлтэй ард түмэн шүү бид ерөөлөө хамгаалж яваарай.

2023 оны 12 сар 31.

21/12/2023
14/12/2023
12/12/2023

Address

Ulaanbaatar

Telephone

+97698615050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Event hall posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Event Planners in Ulaanbaatar

Show All

You may also like