26/05/2023
Save The Planet S2 Ep12 | DJ Zoksy | Хүйсийн Найман Нуур / Ширээт Нуур 🏞️
Энэ газар бол Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуурын хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд далайн төвшнөөс дээш 2400 метрт оршдог. Ширээтийн даваа нь Хүйсийн найман нуурын усны түвшнээс 320-529 метр өргөгдсөн байдаг. Нутаг орчим нь мод, хад чулуу, намаг, уул, ус ихтэй бөгөөд машин явахад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлаг эсвэл явганаар аялах боломжтой. Хүйсийн найман нуурын ай савын нийт талбайн 3/5 орчим буюу 7491.3 га талбай нь ой, үлдэх хэсэг нь бэлчээр, хад асга нуранги юм. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд ойн 85 хувь шинэс, 34 хувь хуш, нэг хувь улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг.
Байгалийн сайхныг харангаа, DJ Zoksy-н set-ийг та бүхэн хүлээн авч үзээрэй 🎶🎤🎧
Өнөө орой | 22:30 цагаас🎧🎶
📍46°54'35.3"N 105°51'02.6"E
Ерөнхий ивээн тэтгэгч:
Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө
Хамтрагч:
Coca-Cola Mongolia
Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank
MMusic