Silkroad Catering

  • Home
  • Silkroad Catering

Silkroad Catering Silk Road Catering is top caterer in Mongolia with more than 15 years of experience.
(28)

We provide all the city's aficionados a one stop solution for all their event organizing needs. Манай компани нь рестораны үйл ажиллагаанаас гадна 50-3000 хүнийг хамарсан хүлээн авалт, хурим найр, олон нийтийн соёл, урлагын арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг ба Монголдоо томоохон хэмжээтэй хүлээн авалтуудыг зохион байгуулж байгаа цөөхөн байгууллагуудын нэг юм. Олон жилийн дад

лага,туршлагатай чадварлаг хамт олон нь хувь хүмүүс болон байгууллагуудын хөнгөн зууш, коктейл үдэшлэг, BBQ болон Гранд гала үдэшлэг хүртэлх бүх төрлийн хүлээн авалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөн зохион байгуулдаг.

24/02/2024

Бид таны дурсамжит өдрүүдийг хамтдаа бүтээлцэхдээ баяртай байна.

07/01/2024

20 жилийн түүхийг бид бүхэнтэй хамтдаа бүтээлцсэн нийт харилцагч, хамтрагч та бүхэндээ дахин дахин баярлалаа.

28/12/2023
01/11/2023

АМЬДРАЛ АМТТАЙ!

Амжилт ялалт, сорилт бэрхшээлийн аль ч цагт бидний талд байж, өнөөдрийн SILK ROAD хэмээх орон зай, ондоошлыг хамтран бүтээсэн хүн бүрд баярлалаа.

SILK ROAD 20 ЖИЛ Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт зочиддоо талархал илэрхийлье! Амьдрал амттайг х...
31/10/2023

SILK ROAD 20 ЖИЛ

Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт зочиддоо талархал илэрхийлье!

Амьдрал амттайг харилцан бие биедээ ойлгуулсан 20 жилийн ойн баяраа хамтдаа гайхалтай гоё тэмдэглэлээ.

Бидэнд итгэдэг, биднийг үнэлдэг харилцагч, хамтрагч түншүүд, хамт олон та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе!

УДАХГҮЙ УУЛЗАЦГААЯ! "SILK ROAD 20" хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 19 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт эхэлнэ. Тоглолт эхл...
30/10/2023

УДАХГҮЙ УУЛЗАЦГААЯ!

"SILK ROAD 20" хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 19 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт эхэлнэ. Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг зочиддоо сануулъя.

30/10/2023

ХООЛ БОЛ УРЛАГ ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХААР ЗҮТГЭСЭН 20 ЖИЛ

Тогооч нар маань хамгийн сайхан хоолыг урлалаа ч, яагаад энэ хоолыг идэх ёстойг ойлгуулалгүйгээр бид өнөөдрийн амжилтаа төсөөлөхгүй.
Рестораны гал тогоо, малчны хотонд хоол хүнс хэрхэн бүтэж байгааг тэр 20 жил бичиж, эвлүүлж, найруулж үзэгчдэд хүргэсэн.

Хоол хийгдэж байх зуур REC гэрэл асаалттай л байдаг. Түүний 20 жилийн уйгагүй хөдөлмөрт хамт олон нь талархаж явдаг даа.

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste
SILK ROAD 20

ТОРГОНЫ ЗАМЫН "САМУРАЙН ИЛД"..Сэтгэл хөдлөл өндөртэй, дэврүүн зантай түүнийг сайхан хоол, сайн үйлчилгээ аваад “woow” гэ...
30/10/2023

ТОРГОНЫ ЗАМЫН "САМУРАЙН ИЛД"
..Сэтгэл хөдлөл өндөртэй, дэврүүн зантай түүнийг сайхан хоол, сайн үйлчилгээ аваад “woow” гэж үнэн сэтгэлээсээ уулга алдах хүмүүсийн реакц өдий хол хөтөлж иржээ.

“Сайхан хоол идсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг харах, мэдрэх намайг хамгийн жаргалтай болгодог. “Хөөх ямар гоё юм бэ”, “Ийм амт байдаг юм уу” гэж нүд нь орой дээрээ гарч, хэлэх үгээ олж ядан сэтгэл нь хөдөлсөн хүмүүс надад хамгийн гоё кайф авчирдаг. Би ер нь өмнөх бизнесээ бодоход ч тэр хүмүүстэй ажиллах дуртай, өөрөө ч үүндээ сайн гэдгээ мэддэг. Явсаар жилийн дотор л би гурван салбартай болчихсон”.

Соул, фанкийн эцэг гэгддэг алдарт Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууг сонсохоор хоёр зүйл...

29/10/2023

ХАРИЛЦАГЧИЙГ "ANGEL" МЭТ ХҮЛЭЭН АВАХ ЁСТОЙ

Я.Энхээ: Хорь гаруй жил надад итгэж, намайг дагасан хамт олноо тэврээд хацрыг нь хазмаар байна...

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste

"SILK ROAD 20" МАРГААШ...

29/10/2023

ТҮҮХИЙ ЭД ЗӨВ СОНГОХООС БҮХ ЗҮЙЛ ЭХЭЛДЭГ

Хоол хийх түүхий эд, бараа материалаа хэрхэн зөв сонгохоос бидний ажил эхэлдэг.

Анх угаагчаас ажлын гараагаа эхэлж байсан А.Оюунчимэг одоо хариуцлага хамгийн өндөртэй хангамж хариуцах ажлыг нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

Түүний хамт олон, харилцагчиддаа дэвшүүлсэн 20 жилийн баярын мэндчилгээг хүргэж байна.

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste
SILK ROAD 20

29/10/2023

ХАРИЛЦАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ: ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

Эрүүл, аюулгүй хоол үйлдвэрлэхийг ямагт эрмэлзэж ирсэн бидний стандарт, зарчмыг үнэлж хүндэтгэж ирсэн харилцагчиддаа баярлалаа.

АМЬДРАЛ АМТТАЙ!

Twenty Years of Taste

SILK ROAD 20

28/10/2023

БАРИЛГАЧНААС ТОГООЧ БОЛСОН ТҮҮХ

"Silk Road" рестораны барилгын ажил дээр ажиллаж байсан Б.Эрхэмболор хэрхэн тогооч болсон түүхээ та бүхэнтэй хуваалцаж байна.

Хорин жил тууштай зүтгэсэн түүний баярын мэндчилгээг хүлээн авна уу!

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste

SILK ROAD 20

ХҮН ЦАДАХ ГЭЖ БИШ ТААШААХ ГЭЖ ИДДЭГ Энэ бол бидний 20 жилийн турш хоол үйлдвэрлэхдээ баримталж ирсэн зарчим.
27/10/2023

ХҮН ЦАДАХ ГЭЖ БИШ ТААШААХ ГЭЖ ИДДЭГ

Энэ бол бидний 20 жилийн турш хоол үйлдвэрлэхдээ баримталж ирсэн зарчим.

"SILK ROAD 20" ХӨТӨЛБӨР Бидний 20 жилийн ойн баяр ирэх даваа гаригт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
27/10/2023

"SILK ROAD 20" ХӨТӨЛБӨР

Бидний 20 жилийн ойн баяр ирэх даваа гаригт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

I FEEL GOOD... Соул, фанкийн эцэг гэгддэг алдарт Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууг сонсохоор хоёр зүйл эрхгүй ...
26/10/2023

I FEEL GOOD...

Соул, фанкийн эцэг гэгддэг алдарт Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууг сонсохоор хоёр зүйл эрхгүй санаанд бууна. Нэг нь, миний үзэх дуртай TikTok-ийн пранк. Хүмүүсийг ажиггүй байхад энэ дууны эхлэлийг санаатайгаар чангаар тавьж савж унатал нь цочоодог трендийг та ч санаж буй байх. Нөгөө нь мэдээж “Хоолондоо!” нэвтрүүлэг. Ёстой энэхүү пранк шиг Монголын хоолны шоунуудыг тэсэрч, цочтол нь бүүм болж гарч ирсэн тогооч Я.Энхээгийн нэвтрүүлэг. Тогооч гэхээр том том товчтой цагаан халат, өндөр босоо малгай духдуулсан цэмцгэр хүмүүс төсөөлдөг байтал “Chaps Denim”-ийн үзмэн ягаан богино цамц, саравчтай малгай, хар шил зүүчихсэн, чанга дуутай нэг нөхөр “Хоолондоо!” хэмээн орилоод, араас нь Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууны ая явдаг тэр нэвтрүүлгийг TV-9 телевизээр шимтэн үздэг байснаа мартдаггүй юм. Олон айлаар зочлон амттай хоол хийнэ, хамаа замбараагүй ярина, тас тас инээнэ, заримдаа хүнсний ногоотойгоо хүн шиг ярьчихсан ч зогсох шиг. Энэ “янзын нөхөр”-ийн өөрийнхөөрөө, чөлөөтэй, яг л та бидний гэрийн гал тогоонд л болдог дотно, энгийн, үнэн, хөгтэй бүхэн тэнд гарсаар хоол хийхэд үнэн голоосоо дуртай болж, урам зориг авсан хүмүүс олон бий байх аа. Одоо өмнө минь суугаа, удахгүй таны мэдэх Я.Энхээ анхнаасаа л хоол хийхийн тулд төрсөн хүн гэж та бодож байна уу? Энэ бүхэн их өөр цэгээс эхэлсэнд би өөрөө ч гайхаж билээ.

СЭТГҮҮЛЧ Ж.ТЭГШЖАРГАЛ
ХӨРӨГ ЯРИЛЦЛАГА ТУН УДАХГҮЙ...
SILK ROAD 20

James Brown’s “I Got You (I Feel Good)” official visualizer. Subscribe to the channel to never miss an update: https://JamesBrown.lnk.to/YTSubscribe Stream ...

26/10/2023

Х.ЭНХБАЯР: ЗОХИОСОН ХООЛНЫХОО ТООГ АЛДСАН

Меню зохиох ажлыг маш хариуцлагатайгаар хийдэг манай Ерөнхий тогооч Хүрэлтогоогийн Энхбаяр 20 дахь жилдээ компанидаа ажиллаж байна.

Тууштай тулхтай түүний 20 жилийн ойн баярын мэндчилгээг хүлээн авна уу!

АМЬДРАЛ АМТТАЙ!

Twenty Years of Taste

SILK ROAD 20

КОНЦEРТ 2 ХЭСГЭЭС БҮРДЭНЭ
25/10/2023

КОНЦEРТ 2 ХЭСГЭЭС БҮРДЭНЭ

Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт хэдийн танигдан, олны талархлыг хүлээсэн "Silkroad" 20 жилийн...

УРИЛГА МАРГААШ ТАРААГДАНА Хүндэт зочдын маань урилганы уутыг уран тансаг оёж бэлтгэсэн Monalun хамт олонд баярлалаа. 20 ...
24/10/2023

УРИЛГА МАРГААШ ТАРААГДАНА

Хүндэт зочдын маань урилганы уутыг уран тансаг оёж бэлтгэсэн Monalun хамт олонд баярлалаа.

20 ЖИЛИЙН ОЙН БАЯР ИРЭХ ДАВАА ГАРИГТ БОЛНО.

SILK ROAD 20

24/10/2023

"SILK ROAD" БОЛ АМЬДРАЛЫН ХАНИА ОЛСОН ГАЗАР

Харилцагчийн хүсэл сонирхол, ааш зан, аливаад өөр өөрөөр хандах өнцөг бүрд өөрчлөлтүүдийг хамгийн түрүүнд мэдэрч, эрэлтийг нь боломжит дээд түвшинд ханган ажилладаг хүн бол манай катеринг хариуцсан менежер Ц.Өнөрцэцэг.

Тэрээр амьдралын ханиа ажлаасаа сонгож аз жаргалтай амьдарч буй манай ууган ажилтнуудын нэг.

Түүний 20 жилийн ойн мэндчилгээг та бүхэнд хүргэж байна.

АМЬДРАЛ АМТТАЙ!

Twenty Years of Taste

SILK ROAD 20

Я.ЭНХЭЭ: "SILK ROAD" ЭХЛЭХ ҮЕД МИНИЙ ОНГОД ОРЖ БАЙСАН"Silk Road"-ийн Үүсгэн байгуулагч Я.Энхээгийн 20 жилийн ойдоо зориу...
23/10/2023

Я.ЭНХЭЭ: "SILK ROAD" ЭХЛЭХ ҮЕД МИНИЙ ОНГОД ОРЖ БАЙСАН

"Silk Road"-ийн Үүсгэн байгуулагч Я.Энхээгийн 20 жилийн ойдоо зориулж өгсөн хөрөг ярилцлагын сонирхол татам ишлэлүүдээс хүргэж байна.

-Аливаа зүйлийг эхнээс нь бүгдийг сурах, ажлын бүх процессоо өөрөө мэдэж байх ёстой гэх зарчим надад их тус болсон. Нэг хүнээс хамааралтай биш, нэг чадварлаг тогооч орхиод явахад гал тогоо чинь нурахгүй байх тийм бизнесийг босгох ёстой. Тогоочоор ажиллаж эхлээд миний барьсан гол зарчим энэ байсан учраас тогооч, угаагч, зөөгч, жолооч гээд би бүгдийг нь хийдэг байсан. Гүнд нь ортол, ясанд нь тултал ширхэгчлэн ойлгохоор зүтгэсэн.

-Сайхан хоол идсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг харах, мэдрэх намайг хамгийн жаргалтай болгодог. “Хөөх ямар гоё юм бэ”, “Ийм амт байдаг юм уу” гэж нүд нь орой дээрээ гарч, хэлэх үгээ олж ядан сэтгэл нь хөдөлсөн хүмүүс надад хамгийн гоё кайф авчирдаг.

-Би SIlk Road-ийг нээж байх үед айхтар шүтлэгтэй байгаагүй. Чойжин ламын сүм музейн хажууд шинэ ресторан нээх гэхэд би сүм гэдгээр нь биш архитектур талаас нь харсан. Парисын Нотр Дамын сүмийн хажууд хүмүүс тансаг ресторанд хоол идэх тэр мэдрэмжтэй зүйрлүүлж бодсон. Дотроо ургуулсан тэр төсөөллөө бодит болгохын тулд барилгаа хэд хэдэн ч удаа нурааж билээ.

-“Silk Road”-ийг эхлэх үед миний жинхэнэ онгод орж байсан үе. Гоё хоол хийх, шинэ жор гаргахад ид донтож байсан мөчүүд. Гадагшаа их явж, шинэ хоолнууд туршаад, түүнийгээ энд нутагшуулах гэж рестораныхаа гал тогоонд гурван тогоочтойгоо манаргаад л…
Дэлгэрэнгүй ярилцлага тун удахгүй...

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste
SILK ROAD 20

21/10/2023

Х.ГАНБААТАР: "SILK ROAD" 3 ОНЦЛОГТОЙ

Олон мянган хүний хоолыг нэг дор эмх цэгцтэй, дэс дараатайгаар түгээх ажлыг 14 жил хариуцлагатайгаар гүйцэтгэж буй манай УДИРДААЧ гэж хэлж болох Х.Ганбаатар өөрийн компаниа бусдаас ялгарахуйц 3 онцлогтой хэмээн тодорхойлж байна.

Түүний 20 жилийн ойн баярын мэндчилгээг хүлээн авна уу!

АМЬДРАЛ АМТТАЙ!

Twenty Years of Taste

SILK ROAD 20

21/10/2023

Бяслаг Урлаачдын IV р фестифаль айсуй. 10р сарын 28-29 нд Үдэсний Соёл Амралтын Хүрээлэнд Хоолондоо Ресторанд ирээрэй

2 МЯНГАН ХҮНИЙ ХООЛЫГ 30-40 МИНУТАД ТҮГЭЭНЭКатерингийн үйлчилгээ бол дэс дараалал, дэг журам, эмх цэгц, эв шаарддаг онцг...
20/10/2023

2 МЯНГАН ХҮНИЙ ХООЛЫГ 30-40 МИНУТАД ТҮГЭЭНЭ

Катерингийн үйлчилгээ бол дэс дараалал, дэг журам, эмх цэгц, эв шаарддаг онцгой ажил.

Катерингийн үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн манай хамт олон нэг дор халуун хоолоор үйлчлэх хүчин чадлаараа салбартаа тэргүүлдэг.
Бид 2 мянган хүний хоол зоогийг 30-40 минутын дотор түгээж, хүний тооноос үл хамааран халуун хоол зоогийг нэг дор хүргэх бүрэн чадалтай.

Х.ЭНХБАЯР: "SILK ROAD"-ИЙН НЭРИЙН ХУУДАС БОЛ ИЛ ГАЛ ДЭЭР ШАРСАН СТЕЙК Манай жор баригч буюу ресторан, катерингийн хоолну...
19/10/2023

Х.ЭНХБАЯР: "SILK ROAD"-ИЙН НЭРИЙН ХУУДАС БОЛ ИЛ ГАЛ ДЭЭР ШАРСАН СТЕЙК

Манай жор баригч буюу ресторан, катерингийн хоолнуудын зохиогч, Ерөнхий тогооч Хүрэлтогоогийн Энхбаяраас "Силк Рөүдийн хамгийн гоё хоол юу вэ?" гэж асуув.

Тэрээр "Ил гал дээр шарсан төрөл бүрийн стейкүүд бол манай нэрийн хуудас. Заавал амталж үзээрэй!" гэсэн юм.

"SILK ROAD 20" УРИЛГА Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт нэр төртэй оршин буй  "SILK ROAD" 20 жилийн ойн баяртаа хүрэлц...
18/10/2023

"SILK ROAD 20" УРИЛГА

Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт нэр төртэй оршин буй "SILK ROAD" 20 жилийн ойн баяртаа хүрэлцэн ирэх хүндтэй үүргийг танд оноож байна.

Амжилт ялалт, сорилт бэрхшээлийн аль ч цагт бидний талд байж, өнөөдрийн SILK ROAD хэмээх орон зай, ондоошлыг хамтдаа бүтээлцсэнд талархал илэрхийлье!

Амьдралд амттайг харилцан бие биедээ ойлгуулсан 20 жилээ гайхалтай гоё тэмдэглэцгээе!

Хэзээ: 2023.10.30 19 цагт
Хаана: Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хувцаслалт: Гоёлын болон ёслолын

Хүндэт 200 зочиндоо урилгаа ирэх 7 хоногт хүргэх болно.

ХАРИЛЦАГЧ ЗӨВХӨН ХООЛ ИДЭХ ГЭЖ ИРДЭГГҮЙБид хүний нөөцийн бодлогодоо хандлага, хүн чанар чухалчилдаг. Хундага дарс харилц...
18/10/2023

ХАРИЛЦАГЧ ЗӨВХӨН ХООЛ ИДЭХ ГЭЖ ИРДЭГГҮЙ

Бид хүний нөөцийн бодлогодоо хандлага, хүн чанар чухалчилдаг. Хундага дарс харилцагчид хийж өгөх зуур хайр, энэрэл, харилцаа, хандлага, туршлага гээд маш олон зүйл нэг дор илэрдэг.

Харилцагч зөвхөн хоол идэх гэж бус хүнтэй харилцах гэж, халамжлуулах гэж, хамаг сайхан мэдрэмжүүдийг авах гэж ирдэгийг бид Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт 20 жилийн өмнө анх ойлгуулахаар гараанаас гарсан билээ.

АМЬДРАЛ АМТТАЙ!
Twenty Years of Taste
SILK ROAD 20

17/10/2023

Ж.МӨНГӨНЗАГАС: БИД ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ АШГААС ИЛҮҮ ЧУХАЛЧИЛДАГ

Оюутан байхдаа Pizza della Casa-д ажилд орсноор түүнд SILK ROAD-ийн түүхийг хамтдаа бичилцэх хүндтэй үүрэг оногдсон.

Санхүүгийн бат найдвартай ажиллагааг хариуцан ажилладаг Ж.Мөнгөнзагас одоо бяслаг үйлдвэрлэлийн "Silk Road Magic" компанийнхаа нягтлан бодогчоор ажиллаж байна.

Address


Telephone

+97691118289

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Silkroad Catering posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Silkroad Catering:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share

Our Story

Силк Роуд Катеринг (Silk Road Catering) нь 2003 оноос хойш ресторан болон катерингийн үйлчилгээг Монголд хөгжүүлэн ирсэн билээ. Манай компани нь катеринг, рестораны үйл ажиллагаанаас гадна 50-3000 хүнийг хамарсан Монголдоо томоохон хэмжээтэй хүлээн авалт, хурим найр, олон нийтийн соёл, урлагын арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байгаа цөөхөн аж ахуй нэгжүүдийн нэг юм. Олон жилийн дадлага, туршлагатай чадварлаг хамт олон болон хоолны үйлчилгээний бүхий л хэрэгсэл, баазтай бөгөөд хувь хүмүүс болон байгууллагуудын хөнгөн зууш, фингерфууд, коктейл үдэшлэг, BBQ болон Гранд гала үдэшлэг хүртэлх бүх төрлийн хүлээн авалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөн зохион байгуулна.