Dino kids / Хүүхдийн энтертайнмент

  • Home
  • Dino kids / Хүүхдийн энтертайнмент

Dino kids / Хүүхдийн энтертайнмент Хүүхдийн төрсөн өдөр, Сэвлэг үргээх ёслол зэрэг тэмдэглэлт үйл ажиллагаанд урлагийн тоглолт
(3)

Үлгэрийн баатрууд, Хүүхдийн дуучид, Хөтлөгчид болон бичлэг, гэрэл зургийн үйлчилгээ.

10/09/2023

Хүүхдүүдээ дагаад бүжиглээрэй 😁😁😁

🤗🤗🤗
18/06/2023

🤗🤗🤗

 !!! 🎈🎈🎈💖🥰   Бид таны Баярын танхимыг чимэхээр доорх үйл ажиллагаанууд дээр төмөр арктай шааран чимэглэлийг сэтгэлээ шин...
18/06/2023

!!! 🎈🎈🎈💖🥰
Бид таны Баярын танхимыг чимэхээр доорх үйл ажиллагаанууд дээр төмөр арктай шааран чимэглэлийг сэтгэлээ шингээн хийж өгч байна. 😍

✂️ Сэвлэг үргээх ёслол,
🎂 Төрсөн өдөр
👨‍👩‍👧‍👦 Одонгийн найр
🧑‍🎓 Үсэглэлийн баяр зэрэг

Та захиалга өгөх бол чатаар болон 86141314 утсаар холбогдоорой. 🙆‍♂️🤗
УТАС: 8️⃣6️⃣1️⃣4️⃣1️⃣3️⃣1️⃣4️⃣
Баяр баясал бэлэглэгч Dino kids / Хүүхдийн энтертайнмент 💖

Бид 2023 оны захиалгаа авч эхэллээ! 🥰Төрсөн өдөр, Сэвлэг үргээх ёслол зэрэг хүүхдийн тэмдэглэлт арга хэмжээний хүүхдийн ...
05/01/2023

Бид 2023 оны захиалгаа авч эхэллээ! 🥰
Төрсөн өдөр, Сэвлэг үргээх ёслол зэрэг хүүхдийн тэмдэглэлт арга хэмжээний хүүхдийн тоглолтын багцуудыг танд санал болгож байна.

Хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдийг ч хөгжөөдөг хөтлөгч Ихэрээ 😊💕
14/10/2022

Хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдийг ч хөгжөөдөг хөтлөгч Ихэрээ 😊💕

23/09/2022
Та бүхэн доорх холбоосоор орж мэдээлэлтэй танилцаарай. #Ерөөл    https://bit.ly/3AjuGU8
17/09/2022

Та бүхэн доорх холбоосоор орж мэдээлэлтэй танилцаарай.
#Ерөөл

https://bit.ly/3AjuGU8

19/08/2022

Түмэн өлзий бүрдсэн
Түвшин сайхан өдөр
Хайртай хүү, охиныхоо
Алтан хонгор даахийг үргээх гэж байвал биднээр хүссэн өнгө, загвараараа цахим урилга урлуулж урин залах зочид гийчиддээ илгээхэд нь бид туслая.
Таны хүү охины төрсөн жилийг хамтад нь оруулаж шигтгэлээ.

04/08/2022

Түмэн өлзий бүрдсэн
Түвшин сайхан өдөр
Хайртай хүү, охиныхоо
Алтан хонгор даахийг үргээх гэж байвал биднээр хүссэн өнгө, загвараараа цахим урилга урлуулж урин залах зочид гийчиддээ илгээхэд нь бид туслая.

СЭВЛЭГ ҮРГЭЭХ УРИЛГА - Энгийн 1 нүүр шинэ загварууд Хөдөлгөөнт 1 нүүрээр гарах боломжтой
07/07/2022

СЭВЛЭГ ҮРГЭЭХ УРИЛГА - Энгийн 1 нүүр шинэ загварууд
Хөдөлгөөнт 1 нүүрээр гарах боломжтой

03/07/2022

Шинэлэг загварууд гарсаар байна.
🤩🥳Хөдөлгөөнт з нүүр загвар
👶👧Хайртай үрсийнхээ" СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСЛОЛ"-ын цахим урилгаа бидэнд даатгаарай.
⏰⏱Захиалга өдөртөө бэлэн болно.

25/06/2022

БОГИНО ВИДЕО 3 НҮҮР УРИЛГА
ҮНЭ:25000₮

🤩🥳СЭВЛЭГ ҮРГЭЭХ УРИЛГА 1 НҮҮР ЗАГВАР - 10,000₮
24/06/2022

🤩🥳СЭВЛЭГ ҮРГЭЭХ УРИЛГА
1 НҮҮР ЗАГВАР - 10,000₮

21/06/2022

Зээ, сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээн байж
Энхрий бяцхан ханхүү🧒гүнжийнхээ👧 хонгор даахийг үргээнэ гэвүү ТА 🤗
Зээ, яг тэр л баярт мөчид хамт байх элгэн садан, хайртай бүхнээ урьж залан тойрууланхан суугаад ерөөлийн сайныг өөд өөд нь өргөж, эх дэлхий байгальд ээлтэй🌱, эдийн засагт хэмнэлттэй🌸 хэд бол хэдэн хүн рүү нэгэн зэрэг илгээх боломжтой ✈ хэдэн 10 жилээр хадгалах, хуучирч муудахгүй⏳
загвараа эрхэм танд өргөн баръяа🤍

Гэр бүлийн хүрээнд буюу 20-н хүний сэвлэгний найранд бол их аятайхан газар байна лээ шүү.
15/06/2022

Гэр бүлийн хүрээнд буюу 20-н хүний сэвлэгний найранд бол их аятайхан газар байна лээ шүү.

ХҮҮХЭД БАГАЧУУДАД  БАЯР БАЯСАЛ БЭЛЭГЛЭГЧ   БАГЦ ❤️• ПОРОРО, КРОН, ПЭТТИ нар 💕• МЭРГЭЖЛИЙН ХӨТЛӨГЧ (Хүүхдийн)Хүүхдүүдийг ...
12/06/2022

ХҮҮХЭД БАГАЧУУДАД БАЯР БАЯСАЛ БЭЛЭГЛЭГЧ БАГЦ ❤️

• ПОРОРО, КРОН, ПЭТТИ нар 💕
• МЭРГЭЖЛИЙН ХӨТЛӨГЧ (Хүүхдийн)

Хүүхдүүдийг хөгжөөж хамтдаа дуулж бүжиглэх, хөгжөөнт тоглоом тоглуулах, хамтдаа зураг даруулах.
• Үргэлжлэх хугацаа: 45 - 60 минут
• Үнэ: 400,000₮

🔹 Мөн та төмөр арктай шааран чимэглэлээ манайхаар хийлгээрэй!

ТА 95335181 ДУГААРААР ХОЛБОГДОЖ ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ.

06/06/2022

СЭВЛЭГНИЙ ЕРӨӨЛ - Б.Бямбадорж 🇲🇳

~ Эрт дээр үеэсээ Монголчууд бид "Сэвлэг үргээх ёслол"-ыг ХҮМҮҮНИЙ НЭГЭН НАСНЫ ГУРВАН ИХ ЁСЛОЛЫН НЭГ хэмээн үзэж нэн эрхэмд тооцсоор ирсэн билээ. 👦👧💕

☎️ Та #Ерөөл, , зэрэг урлагийн тоглолтын тухай мэдээллийг авахыг хүсвэл 96119681 дугаараар холбогдоорой.

9️⃣6️⃣1️⃣1️⃣9️⃣6️⃣8️⃣1️⃣

Ардын багш С.Дулам хүүхдийн даахь үргээх ёсыг дараах байдлаар тайлбарласныг та бүхэнд хүргэж байна. Даахь үргээх ёс 1Энэ...
06/06/2022

Ардын багш С.Дулам хүүхдийн даахь үргээх ёсыг дараах байдлаар тайлбарласныг та бүхэнд хүргэж байна.

Даахь үргээх ёс 1
Энэ ёсыг олон монгол угсаатан даахь авах, даахь үргээх, даахь тайрах, үс авах ёс, үс бандгайлах ёс, үсний ерөөл, өрвөг хайчлах, өрвэй үргээх, өрвөг өрвөөх, өрвөг авах, өрлөг авах, өрвөгний найрын ёс, сэвлэг үргээх, симиг хайчлах, алтан хонхолцог хайчлах гэхчлэн нэрлэдэг. Монголчууд хүүхдийн даахийг анх үргээх ёслолыг нэн эрхэмд тооцдог.

Ер нь хүний нэгэн насны гурван их ёслолын (хүүхдийн угаалга, даахь үргээх, хурим хийх) нэгэн гэж үздэг. Хөвгүүнийг 3, 5 буюу арга (сондгой) тоот насанд нь буга урамдах цагаар, охиныг 2, 4 буюу билиг (тэгш) тоот насанд нь хөхөө донгодох цагаар даахийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр ёслол хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Энхэр хүүхдийн даахийг 6, 7 юмуу 8, 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж гар хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийнхээ даахийг хэдэн насан дээр нь авсан бол дараагийн хүүхдийнхээ даахийг мөн тэр насан дээр нь авдаг ёсон бий. Хүүхдийн даахь үргээхдээ сарын сайн, өдрийн өлзийг сонгоно. Зарим нутагт нэг бүхэл насны ойн баяр дээр нь даахь үргээх ёслол хийдэг. Хүний үс авах сайн муу өдөр гэдэг нь хүний биеийн хий судалтай холбоотой болохыг “Дотоод цагийн хүрдний ухаан”-д тод номлосон байдаг.

Даахь үргээхэд оролцох хүн эрхбиш өглөө эртлэн очих ёстой. Учир нь наран залуу үдээс өмнийн цагт хайч хүргэхийг эрхэмлэдэг. Харин зарим нутагт пүрэв гарагт хүүхдийн даахийг авдаггүй байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ, охиноо гоё хувцаслан, ширээний тэргүүн суудалд суулган ёслолыг эхлэнэ.

Даахь үргээх ёс 2
Найрт уригдсан хүмүүс заавал бага ч гэсэн бэлэгтэй ирнэ. Ер нь гэрийн дээж, найрын дээж гэж хоёр таваг цагаан идээ буюу ондоон бэлэгтэй ирнэ. Гэрийн хүмүүст нь энгийн зочны ёсоор цагаан идээний дээжээ барьдаг. Даахь үргээх хүүхдэд хувцас хунар, гутал, торго дурдан, бөс даавуу, зоос мөнгө, бэлтгэж ирдэг. Эсвэл хонь юмуу даага мал амлана. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Мөн даахь үргээх хүнд цагаалга амсуулдаг. Гэрийн баруун хойно мөнх тэнгэрийн зүгт хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийн аав юмуу өвөө нь, эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь, зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд модон хутга, хайч хүргэн ёсолдог байна. Мөнгөн таваг буюу модон тавагт таван тарианы үр хийж, дээрээс нь улаан цагаан бөсийн өөдсийг давхарлан дэлгээд хайчаа дээр нь тавина. Хүүхдийн эцэг нь энэ тавгийг хоёр гараараа өргөн барьж, эх нь гартаа аягатай сүү, тавагтай цагаан идээ бариад хүүхдээ хөтлөн ивээл жилтэй настны өмнө очиж, тавагтай цагаан идээгээ өргөөд, “хүүгийн минь, [охины минь] даахийг үргээж хайрла” гэж хэлэхийн хамт хүүхдээ мөргүүлэн ёслуулдаг. Настан нь цагаан идээнээс авч амссаны дараа нөгөө тавгаас хайчийг нь авч, хүүхдийн үснээс нэг ором хайчилдаг. Хөвгүүнийг баруун санчигаас, охиныг зүүн санчигаас эхлэн хайчилдаг. Хүүхдийн үсийг анх хайчлах хүн буюу ерөөлч тавагтай цагаан идээнээс дээжлэн хүүхдийн үсийг мялаагаад даахины ерөөл буюу богино бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, “баруун талаас нь авч үргээхэд бадмалянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт”, “зүүн талаас нь авч үргээхэд зүйл бүрийн эрдэм дэлгэрч байгаа мэт”, “орой дээрээс нь авч үргээхэд ой билиг нь хурцдаж байгаа мэт” гэхчлэнгийн бэлгэтэй үгсийг хэлдэг.

Нийтлэлийг Тод тусгал сайтас

02/06/2022

Хөг тэгширч, Сэвлэг үргээх ёслол эхэллээ! 💖

01/06/2022

Поророгийн найзууд 🐧

16/05/2022

Сэвлэг үргээх ёслол эхэллээ! ❤️
Утас: 96119681

Пороро ба түүний нөхөдУтас: 96119681
13/05/2022

Пороро ба түүний нөхөд
Утас: 96119681

03/05/2022

Сэвлэг үргээхэд сайн өдрүүд

5-р сарын 3нд
Зуны эхэн сарын шинийн 3н буюу Балжиннямтай сайн өдөр болой
5-р сарын 10нд
Зуны эхэн сарын шинийн 9.
Дашнямтай сайн өдөр болой.
7-р сарын 2 нд
Зуны адаг сарын шинийн 3 буюу
Балжиннямтай сайн өдөр болой
7-р сарын 3нд
Зуны адаг сарын шинийн 4н буюу
Дашнямтай сайн өдөр болой
8-р сарын 2нд
Зуны адаг сарын шинийн 5.
Дашнямтай сайн өдөр болой.
8-р сарын 26 нд
Зуны адаг сарын шинийн 29.
Балжиннямтай сайн өдөр болой.
8-р сарын 30нд
Намрын эхэн сарын шинийн 3.
Балжиннямтай сайн өдөр болой.
9-р сарын 13нд
Намрын эхэн сарын шинийн 18н буюу Дашнямтай өдөр болой
10-р сарын 11нд
Намрын дунд сарын шинийн 17н буюу Балжинням, Дашнямтай билэгт сайн өдөр болой
10-р сарын 28нд
Намрын адаг сарын шинийн 3.
Балжинням, Дашнямтай сайн өдөр болой.
11-р сарын 24 нд
Өвлийн эхэн сарын шинийн 1.
Дашнямтай сайн өдөр болой.
12-р сарын 9 нд
Өвлийн эхэн сарын шинийн 16.
Дашнямтай сайн өдөр болой.
12-р сарын 24 нд
Өвлийн дунд сарын шинийн 1н буюу Балжиннямтай өдөр болой.

Address


Telephone

+97695335181

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dino kids / Хүүхдийн энтертайнмент posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share

“The Brothers Mongolia” язгуур урлагийн нэгдэл

Монголчууд бид Бахархам сайхан ёс уламжлал, хурим найрын дэгтэй ард түмэн билээ... Он удаан жилийн түүх, ёс заншилтай, дэлхийн сүүлчийн нүүдэлчин үндэстэн хэмээн бахархдаг бидний хуримын ёс сүүлийн зуун жилд ихээхэн хувьсан өөрчлөгджээ.

Манайхны сүүл үеийн хуримлах ёсонд маш олон улс үндэстний хуримын ёслолууд бидний уламжлалт ёс заншилтай уусан нэгдэж буйг харж болно. Орчин цагийн хурим ингэтлээ интернационалжсаны шалтгаан нь сүүл үеийн залуусын шинийг сэдэх, бусдаас содон сайхан байх, барууны элдэв соёлд автамхай гэдгээр тодорхойлохоос илүүтэй, энэ нь бидний мөн чанарт оршин буй нүүдэлчин араншингийн илрэл гэмээр. Гэвч энэ бүхэнд ухаалагаар хандаж хэрхэн даяаршлийн эсрэг сөрж зогсож ЯЗГУУР үзэл санаагаа өвлөн үлдээх нь бид бүхний үүрэг билээ...