Монгол Наадам 2023\Скандинавын монголчуудын нэгдсэн наадам

  • Home
  • Монгол Наадам 2023\Скандинавын монголчуудын нэгдсэн наадам

Монгол Наадам 2023\Скандинавын монголчуудын нэгдсэн наадам Скандинавын Монголчуудын нэгдэл

Олон олон мэдээ, нэвтрүүлгийн ард  царай нь гардаггүй, өглөө эрт ажилтай хэрнээ шөнө дөлөөр доод зовхи нь хөхөрчихсөн эв...
06/08/2023

Олон олон мэдээ, нэвтрүүлгийн ард царай нь гардаггүй, өглөө эрт ажилтай хэрнээ шөнө дөлөөр доод зовхи нь хөхөрчихсөн эвлүүлэг хийгээд хонодог, хааяа нэг титрийн дунд нэр нь зурвасхан харагдах ч гарсан нэвтрүүлгээ хараад үнэн кайфыг мэдэрч инээд алдаад сууж байдаг. Нэр төр хөөцөлдөж, нэгнийгээ араар “хутгалдаггүй” , хамтрагчдыг нь хүн муулж байвал жинтэй үгээр цохьчихдог үнэнч шударга, жинхэнэ “мужик” залуу , НАЙРУУЛАГЧ, ЭВЛҮҮЛЭГЧ, ЗУРАГЛААЧ-аа хавсран хийдэг чадварлаг Батцэнгэлийн Тамирыгаа бичнэ ээ энэ удаа. Нэг удаа ч гэсэн сэтгүүлч нь бус зураглаач нь нүүр царайгаа тод харуулаг.
Энэ наадамд ОРГИЛ ТВ хэвлэл мэдээлэл хариуцан ажиллалаа.
Дээрээ хөх торгон хөнжилтэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүний түшлэгтэй гэж гадаа гар нь хүлгээтэй олзлогдон суугаагаа хэлдэг “Цэцэн бэрийн үлгэр” шиг , хаа нэгэн газартай хаалтын гэрээ хийхгүй, хэн нэгний халаасанд хэтэвч шиг багтахгүй, хэл ам нь болж урдаас нь жанжлан хөдлөхгүй ХАРААТ БУС , МЭРГЭЖЛИЙН сэтгүүлзүйг хилийн чанадад ажиллуулья хэмээн зорьсноор 6 жилийн тэртээ Шведэд дөрвөн хүний бүрэлдхүүнтэй ОРГИЛ ТВ үүсэн байгуулагджээ.
“Чам шиг бичиг үсэгтэй хүнд харуулахад ичмээр дамшиг даа” гэдэг шиг ТВ гэхэд арай л цомхон хүний нөөцтэй л дээ.
Монголд яг жигд сайхан ажиллаж байгаа ТВ-д 3-н зураглаач, 1 редактор, 2 хөтлөгч, 1 найруулагч, 1 дууны найруулагч, 1 эвлүүлэгч, 1 жолооч доод тал нь 10-14 хүн баг болон ажиллаж байж НЭГ нэвтрүүлэг гаргадаг. Хамгийн цөөхөн хүнтэй ТВ 100 гаруй ажилтантай. Харь холын газар янз бүрийн статусаар ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ товхинуулахын зэрэгцээ хоёулаа санаачилж, дөрвүүлээ эхлүүлж, 20-иулаа ч болж “Шилдэг ажилтан”-аа ч шалгаруулж байсан удаатай цөөнх нь нүүх суух, олонхи нь хүн амаа өсгөх нөхөн үржихүйн шалтгаанаар ажлаасаа хойш суусан ч , энэ хугацаанд харин чамлахааргүй олон мэдээ, нэвтрүүлэг гаргасан байна.
Хамгийн гол нь хувь хүний влог , мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага хоёроо ялгадаггүй, нэвтрүүлэг, контэнт хоёрыг хольж хутгадаг энэ цагт МЭРГЭЖЛИЙН гэх чиг шугамыг баримталж сэтгүүлзүйн ҮНЭН ЗӨВ, ТЭНЦВЭРТЭЙ, ХАРААТ БУС байх бас АШГИЙН БУС зарчмыг баримталж ирсэн. Мэдээ мэдээллийн 7 хоногийн тойм хөтөлбөрийн 35 дугаар, Швед дэх монголчууддаа зориулж “Хуулийн цаг” нэвтрүүлгийн 20 гаруй дугаар, “Гийчин” ярилцлага нэвтрүүлгийн 14 дугаар, спортын үйл явдлууд, хандивын аянууд, үндэсний болоод тэмдэглэлт баяр ёслолд зориулсан гэх мэт Тв сэтгүүлзүйн бүхий л төрлөөр нийт 100 гаруй нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.
Энэ бүхнээ дүгнэж эргээд харахад урамтай ч , гаргаж амжаагүй олон олон “түүхий” дүрс бичлэгүүдээ харахаар хүрэл зүрх хайлан, хүлээж буй хүмүүсээс нь зүг буруулан зуларна.
10-н жилийн ойн босгон дээрээ маш том спортын арга хэмжээ, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ОД клубынхан өөрсдөө ч мэдээ нийтлэлгүй ёсзүйтэйгээр хүлээж байгаа, Улсын мэргэнээ эх орондоо үдэж уухайтай дуутай “Наран тоонотын Монголчууд”-д уригдсан сурынхан маань сурагланхан хүлээж байгаа. Удахгүй л гэсэн байгаа.
Сэтгүүлзүйн салбарт хамгийн чухал зарчим ТЭНЦВЭРТЭЙ байх, ХАРААТ БУС БАЙХ, ҮНЭН байх, хамгийн гол нь хувийн сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх. Өчигдөрхөн маргалдсан хүнтэйгээ, өнөөдөр уулзаад хийсэн бүтээснийг нь сурвалжлаад инээгээд зогсож байх нь мэргэжлийн ЁСЗҮЙ мөн үү гэвэл мөнөөс мөн.
Бас дээрээс нь орчин цагийн сэтгүүлчдэд хамгийн чухал чадвар бол бичиг соёлын боловсрол , гадаад хэлний мэдлэг, хуулийн мэдлэг, гоозүйн мэдрэмж буюу этик байдаг. Шар мэдээ, хар ПИАР-аас ангид байж худалдагдаагүй , хуудуугүй байх нь гол шугам. Энэ хугацаанд алдаатай оноотой ,унаж босоод ажилласан ч ганцхан зүйлийг нүүр бардам өгүүлэхэд
ОРГИЛ ТВ уран бүтээл хийснийхээ төлөө нэг ч хүнээс, нэг ч байгууллага, ААН-ээс бэлэн болоод бэлэн бусаар санхүүжилт авч байгаагүй билээ. Учир нь уран бүтээлийн онгод, мөнгөний шунал хоёр нэгэн савд багтдаггүй юм.
ТВ-ийнхээ тархи нь болсон Тамирын тухай бичихэд эрхгүй ОРГИЛ-ын тухай бичигдэж байна. Сайн сайхан үйлс бүхэн үргэлж дэлгэрч, үнэн ямагт тэргүүнд байг.

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин ганцхан гэрэл зураг л шороо  мэт үлдэнэ...”  гэж зургийн газрын гадаа бичээстэй байд...
06/08/2023

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин ганцхан гэрэл зураг л шороо мэт үлдэнэ...” гэж зургийн газрын гадаа бичээстэй байдаг байсан даа. Тийм тийм, зураг л үлдэнэ.
Зарим нь мэдэх байх, тийм найзыгаа tag хий гэвэл бас чадах л байх, маш сэргэлэн цовоо, хаа явсан газраа хэн нэгэн алдартай хүн, ач холбогдол бүхий газарт зурагаа даруулаад амждаг тийм хүмүүс байдаг даа. Тэгээд дараа нь дурсамжтай, дурсамжаа биежүүлсэн зурагтай, чадаж байна ш дээ.
Юу муухай хэлэх юмгүй өтлөх муухай, харуулах зураггүй аялах муухай, зурагийг нь дарж өгсөн хүнээ нуудаг нь бүр муухай \ наргиа байлаа, наян хувь нь үнэн байлаа\
Энэ наадмаар маш их цаг зав гарган, ур чадвараа харуулан ажилласан хэсэг бүлэг “гоё дардаг” хүмүүсийн нэгдэл ШВЕД дэх МОНГОЛ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН БҮЛГЭМ-ийнхээ шижигнэсэн сайхан залуусд онцгойлон баяр хүргэж баяр ТАЛАРХАЛ илэрхийлье.
Та бүхэнд дэлгэн харуулж байгаа энэ бүх зургийг тэр залуус дарсан. Зургийг зүгээр л чаг чаг гээд дарчихдаггүй, маш их авьяас, мэдрэмж , ур чадвар, туршлага + сэтгэл зүрх ордог, бас үнэнийг хэлэхэд камер нь шот дарах бүрт тодорхой хэмжээгээр элэгдэлд орж байдаг.
Машинаас үнэтэй камертай тэд , камераасаа үнэтэй линзтэй тэд. Хобби, сонирхол, мэргэжил, ажилдаа юугаа ч хармалдаггүйн илрэл, урлаг мэдрэмж, ур ухааныг мөнгөөр хэмждэггүйн үнэн энд оршдог.
Тэр урт линзээрээ хойд уулын орой дээрх хоёр саглагар уд модны доороосоо 15 дахь мөчир дээрх жиргэн буй шувууны жижигхэн хар нүдэнд туссан нисэж яваа бүргэдийн дэвэлтийг дарж чаддаг. Өөр нэгэн линзээрээ цэцэрлэгээс нь авахаар очоод , шавар шавхайн дундаас арайхийн ялгаж таньсан хүүхдийнхээ хумсны завсар дахь үй олон бодьгалыг өнгө зүсээр авч нас хүйсээр нь ялгаж чаддаг.
Цаг үе, техник технологийн хурдыг гүйцэж түрүүлэн гартаа барьсан камераа нүдээ болгож, мэдрэмжээ илэрхийлж гайхамшигтай сайхан зураг авдаг энэ залуус БҮЛГЭМ болон нэгдээд 7 дахь жилдээ оржээ. Заримдаа ,за даа үнэндээ бол голдуу хээрээр гэр хийж хэцээр дэр хийж, туйлын туяаны гэгээн дундуур, тундрын хязгаарын жавар дундуур, машины сэгний жихүүдэс дундуур, бүдэг гэрэлд хагас нүцгэн бүсгүйн дэргэд ч магнайдаа хөлстэй нуруундаа “аалзтай” зогсоод дарсан, авсан зураг бүхэн нь тоолвол хэдэн hard full, төөлвөл дэлхийг бүслүүрээр хэдэнтээ ороосонтой тэнцэнэ.
Саран дээрээс дэлхийн зураг авах сансар гаригийн мөрөөдөлтэй “тэнэх”-дээ гаргууд натурал нэг нь байхад, сайхан бүсгүйн гоо үзэмжийг улам тодруулах мэдрэмж нь тулчихсан n**e нэг нь ч байх\ Сүрэнг хэлэв\ , шувуудын зурагаар дагнасан тэвчээртэй нэг нь\ Рашыг хэлэв\ байхад, шуурхай түргэн папараццидах шоглоомтой нөгөө нь байх. Юу гэх гээд байна гэхээр өөр өөрийн гэсэн өнгө эффэкт, стиль имиж, обьект субьекттай , хоббигоо ажлаа болгож чадсан, ажлаа уран бүтээл болгож тултал нь хийдэг энэ залуусаар бахархахгүй байхын аргагүй.
Наадам зохион байгуулах комисст албан ёсоор багтан ажиллаж олон гоё постер, баннер хийж, хийсэн ажлаа харуулах бүхий л нотолгоо баримт, баярт өдрийн дүр зургийг мөнхлөн үлдээсэн та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт ерөөе.
Идэж уусан, тамшаалж ярвайсан, алцайж зогссон, айхтар эвгүй зураг байвал хувь чатаар л шидээрэй гэж аминчлан гуйж, наминчлан залбирав аа.

Хүдэн татсан сарьдаг байна аа хөХүний нутгийн хангай юу даа хө  гэдэг уянгатай сайхан “Жаргаах зүрхэн” дууны жинхэнэ түү...
06/08/2023

Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө гэдэг уянгатай сайхан “Жаргаах зүрхэн” дууны жинхэнэ түүх нь юу ч гээч, хүдэн татсан сарьдаг өөрийн минь нутаг байгаад байдаг, гэтэл хүний нутгийн л хангай болчихлоо... Ингэж бодох төдийд хоолойд нэг юм тээглээд байх шиг. Дээлтэйгээ үлдэхийн тулд өвөр хормойгоо тасдаад өгсөн монголын нүлимстай шасдир түүх, ар хэсгээрээ Байгаль нуур, Асгатын мөнгөний ордоо “ах нар” хэмээх Оросод соёлтойгоор “дээрэмдүүлсэн” энэ түүхээс улбаатай дуу юм.
Наадмынхаа тухай бичих гэж байж улс үндэстнүүдийн хооронд халгаатай юм бичиж байгаа юм биш, энд ганц хүн бичиж олон хүн уншлаа гээд яах ч үгүй, зүгээр л дараа үе маань ямар их үнэ цэнээр эрх чөлөө тусгаар тогтнолоо олсоныг мэдээсэй.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСАНЫ гэдэг энэ үгэнд хоолойд тулсан бахдал, зүрхэнд ассан баяр хөөр, самсаа шархируулсан нулимс, сайнтай ч сүүдэртэй үнэн түүх оршдог.
1206 онд байгуулагдсан хүчирхэг Монгол гүрэн 17-р зуунд задран бутарч үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо алдан Манжийн эрхшээлд орсон. Улс үндэстнүүдийн хоорондын дайн тулааныг эзлэн түрэмгийлэх, хамгаалах гэж ангилдаг бол булаан эзэлсэн түүхэнд эрхшээх, дарлах гэдэг хоёр янзын ойлголт байдаг. Боолчлол, хүний худалдаа, хүний ёсноос ангид харьцаж амьтнаас ч дорд мэт үзэж хандах үйл нь дарлалд багтдаг бол удирдлага тэргүүнийг сольж, өөрсдийн хуулинд захируулахыг эрхшээх гэж ойлгож болно. Гэвч аль нь ч байлаа гэсэн эрх чөлөө тусгаар байдлаа алдсан улс бусдын далайсан газар далд орж, далласан газар ил гардаг нь жам.
Цөс ихтэй монгол эрсийн илд эргүүлэх алганд нь хөөрөг хэмээх хүйтэн чулуу атгуулж, ихийг тунгаах ухаанд нь тайвшруулах тавируулах гаанстай тамхи нэрүүлж , улаан залаат тэргүүнд нь отог жинс олгож, отго жинсээр дугаарлаж эрх мэдлээр талцуулж, элдэв цол гуншингаар “алалцуулж” эв эегүй байхдаа идэш болог хэмээж гурван хүйтэн чулуугаар оршихуйг нь захирч асан билээ.
Отго жинсээр тэргүүнээ даруулж, хуудуутай хуулиар түмнээ дарлуулсан ч 1911 оны зун Халхын ноёд нууцаар чуулж тусгаар улсаа сэргээн мандуулах талаар ойр зуураа хэлэлцэж, Оросоос ч тусламж хүсэж, төдөлгүй мөн оны 10-р сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, Манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал давхацснаар “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр Засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ.
Удалгүй зорилгоо гүйцэлдүүлж 1911 оны 12 дугаар сарын
29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа.

Богд хаан анхны зарлигаараа өрнөдийн жишгээр таван яам бүхий Засгийн газар байгуулж нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөсөн билээ.
-Их Хүрээ дэхь манжийн амбан сайдыг 1911.12.04-нд
-Улиастай дахь манжийн жанжинг 1912.01. 12-нд хөөн гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг түлхэн унагааж
-Хөлөнбуйрын Баргууд 1912.01.02-нд манж түшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ.
Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912.8.7-нд эзлэн авсан байдаг.
Мөн Дарьганга 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Харин Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгүй болсон нь "Алашаа нутаг уулсын дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бүхий адгийн хязгаар учир бослого гарган тэмцэх хэцүү, хүчин мөхөсдөн хий дэмий алмайран гайхсаар өдрийг өнгөрүүлэн байна” хэмээн ноён нь мэдэгдэж байжээ.
Гэвч Монгол улсын тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хөрш хоёр улсаараа хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л бүрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн үеийн олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хүрээлэн буй улсууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан хэлэлцээрээс эхтэй билээ. Европын түүхэнд гучин жилийн дайн гэж тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон ванлигуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бүс нутгийг сонирхогч их гүрнүүдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм.
Ийнхүү Гурван улсын дундах Хиагтын гэрээ хэмээх үнэндээ бол Орос, Хятад хоёрын Монголыг хэрхэн оршин байлгах тухай гэрээ Монголчуудын хувь заяаг бүрмөсөн хувааж тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, туургат улсаа зарлан тунхагласан ч ар өвөр монгол болсон түүхтэй.
Хониндоо яваад ирэхэд л хоёр өөр улс болчихсон буутай цэрэг зогсож байсан гэдэг гэж нулимс дуслуулан ярих Өмнөд Монголын өндөр настантай гуутай бурханых нь өмнө гурван цаг ярилцаж байлаа.
Энэ жилийн наадмын талбай дундуур Их эзэн хаан монгол үр садаа “нүднийх нь галаар танив би, хуурынх нь эгшгээр олов...” би гэж он цагийг өртөөлөн, “цаг хугацааны машин”-аар аялан ирж эвтэй эетэй байхыг Монголчууддаа сануулсан бөгөөд хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасанд багтаан хуурдаж суугаа энэ Монгол хүү бид бүхний сайн мэдэх ардын уламжлалт эмч Нарс ахын маань хүү бөгөөд "Төгс билэгт" төвийн морин хуурч хөвгүүдэд, энэ наадамд ая дуугаа өргөсөн олон сайхан уран бүтээлтэй дуучин, МУСТА Ш.Ононбаяр, “Гэгээн эгшиг“ уран бүтээлийн нэгдлийн авьяаслаг суралцагч шавь нарт, наадмын комисст олон нийтийн төлөөлөл хөндлөнгийн ажиглагч болон ажиллаж 00-ын асуудлыг холбогдох байгууллагатай нь холбож өгсөн орчуулагч Nora буюу Наранчимэг, мөн наадмын талбайд ажилласан бүх хүмүүст наадам зохион байгуулах комисс болон , нийт наадамчин олны өмнөөс ХАЛУУН ТАЛАРХАЛ илэрхийлье
Жил бүр Монгол наадмаа зорин ирж дуутай хууртай, айрагтай ерөөлтэй нааддаг эх хэл соёлынхоо төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн өмнөд Монголчуудын маань төлөөлөл “Наран тоонотын Монголчууд” нэвтрүүлэгт маш сонирхолтой яриа өрнүүлснийг доорх линкээр орж үзэх боломжтой. https://www.facebook.com/Orgil.online.tv/videos/538242030742126

Одоо толгой нь... ВОЛТРОН угсрагдлаа.Сансарын хамгаалагч Волтрон. Сонсогдож байгаа биз.Найруулагч ямагт титрийн дараалла...
04/08/2023

Одоо толгой нь...
ВОЛТРОН угсрагдлаа.
Сансарын хамгаалагч Волтрон. Сонсогдож байгаа биз.
Найруулагч ямагт титрийн дарааллаар дээр бичигддэг, ялангуяа кино урлагт тухайн бүтээл найруулагчаар овоглогддог.
Тэгвэл энэ наадмын толгой, тэргүүн буюу НАЙРУУЛАГЧ гэх хариуцлагатай бөгөөд мэдрэмж, ур чадвар шаардсан үүрэгт ажлыг бүжиг дэглээч, багш бид бүхний дууддагчлан “Бүжигчин Баяраа” гүйцэтгэлээ. Аливаа ажил хэргийн амжилт , алдаа оноог хамгийн шударга дүгнэгч нь ард түмэн , орчин цагийн хэллэгээр олон нийт байдаг.
Бүтэн хоёр сарын турш цөөнгүй хүн ухаан бодол, зүрх сэтгэл, авьяас чадвар, мэдлэг мэдрэмж, юугаар ч үнэлэшгүй цаг хугацаагаа наадам зохион байгуулах ажилд зориулсан бөгөөд Волтроны толгойг ийнхүү угсарч, сүүл мушгин бичиж буй хөрөг таталбарт маань сэтгэгдэл үлдээж Баяраа хийгээд багийнхныг үгэн цэцгээр хайр найргүй булна уу даа.
Хаана ч явсан нуруу цэх, танхим дүүрэн тэнэгэр харцтай, цэгцтэй яриатай, шагхийсэн ажил хэрэгч энэ залуу МХО, Соёлын коллеж төгсөөд, СУИС хэмээх урлагийн өргөөг бүжиг дэглээч багш мэргэжлээр дүүргэсэн.
Төмөр замчдын дуу бүжгийн чуулгад бүжигчин, дасгалжуулагч багшаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2001 онд онд Бээжин хотод Азийн залуучуудын наадамд оролцож Алтан цом хүртэж байсан амжилттай. Хятад, Орос, Халимаг, Өвөр Монгол зэрэг газруудад соёлын өдрүүд, аялан тоглолтоор, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дундговь, Сайншанд, Замын-Үүд зэрэг аймаг сумуудаар урлаг соёлоо сурталчлан бригадаар мөн аялан тоглолтоор явж байсан ажлын арвин туршлагатай нэгэн.
Цэх зогсоод буудуулавч сум үл хүрэх
Цээжний минь алсад эх орон минь бий \А.Э\
Энхийн цагт дуу аялан, тойрон бүжиг хийж, эх орон дуудахад буу мөрлөн, цэргийн жагсаалд зогсож чадсан эгэл монгол хөвгүүн цэргийн албаа нэр төртэйгээр хаагаад эх орны зүрх тархи байх ёстой ЗГ-ын ордонд, рентген хамгаалалтын албанд ажиллаж байсан түүхтэй.
Хүнд бурхнаас заяасан авьяас бий гэж ярьдаг, нэг ёсондоо удмаасаа, цаанаасаа аль нэгэн чадварын өгөгдөл илүү байдаг. Швед улсад ирсэн цагаасаа Монголын гайхамшигт бүжгийн урлагийг улам бүр хөгжүүлэн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж HAPPY DANCE төвөө байгуулаад 5 дахь жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд насны хязгааргүйгээр олон олон хүнд, монгол охид хөвгүүдэд бүжгийн урлагийн сайхан бүхнийг мэдрүүлж, эрүүл идэвхитэй амьдрал, зөв хөдөлгөөн, бүжгийн эвсэл олгож, мэргэжлийн төвшний бүжигчид ч бэлдсээр байна.
2022 онд сургалтын төвийн тайлан тоглолтоо балет, олон ард, орчин үе, монгол бүжиг зэрэг бүжгүүдийг оролцуулан хийсэн. Энэ тайлан тоглолт Стокхолмд анхны удаа монгол үндэсний бүжгүүд орсон тайлан тоглолт болсоноороо онцлог байсан.
Мөн тус төвийн сурагчид Стокхолм хотод зохиогдсон “Язгуур урлагийн наадам”-д Гран при алтан медаль, Мөн Монгол улсад зохиогдсон “Агсал хулай” онлайн бий биелэгээний нас насны биелээчид бүжигчид оролцсон уралдаанд хүрэл медаль, Австри улсын Грац хотод зохион байгуулагдсан Язгуур урлагийн онлайн уралдаан зэрэг уралдаануудад оролцож алт мөнгөн медалиудыг хүртсэн амжилтуудыг үзүүлээд байгаа билээ.
Ноёнтойгоо тэрсэлдвэл толгойгүй , нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэгчээр ойрдоо нэг “нохой”-той үзэлцээд оготор хормойтой болсон мөхөс бичигч би вээр наадмын ерөнхий найруулагчаа нэг ёсондоо "ноёнтоноо" наргиан болгож бичихээс ангид оршиж айхгүй ч гэсэн аягүй гэдэг жанжин шугам баримталж байна.
Ноход нөхөд гэмээнэ алганы хоёр тал болсон энэ цагт Баяраа маань олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлсэн, бусадтай нийцтэй зөв харилцаатай, нийтэч найрсаг, урлагийн салбартаа авьяас нь гялалзсан STAR, суралцагч шавь нартаа үлгэр дуурайлтай БАГШ, энэ наадамд мэдрэмжтэй сэтгэлтэй ТОЛГОЙ нь байлаа.
Волтрон бүрэн угсрагдлаа. УРАГШАА...

Өө нар аа, би ч бас НАРАА...Наадмын талбайд нэг бүсгүй нар луу гараа саравчилж ингэж хэлээд , "доогуур цаг агаар ямар ба...
02/08/2023

Өө нар аа, би ч бас НАРАА...
Наадмын талбайд нэг бүсгүй нар луу гараа саравчилж ингэж хэлээд , "доогуур цаг агаар ямар байна" гэж асуухад дэргэд нь байсан 170 см-үүд хирдхийн цочиж нэг нэгэн лүүгээ асуусан харцаар харав аа. Хажууд нь зогсоонууд нь уг нь эгдүүрэх гэхээр өндөрдөөд байдаг 170 ууд нь л даа, Нараагийн хажууд сувинер ч юм шиг.
Өндөрдүүхэн нуруунд нь зохино оо гэдэг ванлий... гэж найрагч Чойномын найраглалд байдагчлан нуруулаг туруулаг, намбалаг ажил хэрэгч бүсгүй Наранчимэг. Өдгөө Happy dance сургалтын төвд эх хэлний багшаар ажиллаж буй, Шведэд ирэнгүүтээ л нэг хором ч сул суухыг хүссэнгүй, эх хэл соёлын "Төгс билэгт" төвөөс ажлын гараагаа эхэлж өөрөө "ЧИМЭГ" сургалтын төвөө ч байгуулж цаг мөч тутамд монгол хүүхдүүдээ эх хэлийг нь сургачих юмсан гэсэн гэгээн сайхан бодол өвөртлөн яваа. Солонгост их сургуульд суралцаж, ажиллаж амьдарч байсан тэрээр мэргэжлийн "өвчин" нь үе үе сэдэрч хүмүүсийн үг үсгийн алдаа эрж "бөөс түүж", "ноос савах" нь энүүхэнд.
Хүнд, ялангуяа эх орноосоо хол яваа, өөр олон үндэстэн дунд ажиллаж байгаа хүнд эх хэлээрээ ярих, бичих хэрэгцээ гэж байдаг. Өдөр бүр монгол хэлээрээ ном уншиж, өдөр бүр ямарваа нэгэн юм бичдэг ажилтай л биш бол хилийн чанадад удах тусам алдаатай бичих нь бүү хэл крилл латин хольж бичдэг болчихдог. haстан buuраl eejdee xairtai гэсэн фост цөөнгүй харж ч явлаа. Гадаад бүү хэл, өөрийн эх хэл бичгээ хүн хэрэглэхгүй бол , ашиглаагүй түлхүүр шиг зэвэрдэг. Тиймээс монголчууд маань ном уншиж байгаарай, боломж гарвал гараар юм бичиж байгаарай, бүх юм цахимжсан энэ цагт гараар юм бичих нь бичгийн боловсролыг сэргээгээд зогсохгүй тархийг амраадаг, стрессийг тайлдаг. Хамгийн чухал зүйл нь гадаадад төрөөд, өсөж буй хүүхдүүддээ эх хэлийг сургахад анхаарч, гэр дотроо монголоор ярьж байгаарай. Тэртэй тэргүй сургууль, цэцэрлэгийн орчинд тухайн орныхоо хэлээр ярилцаж байгаа учраас эх хэлийг нь эцэг эх, энэ хэдэн эх хэлний багш нараас өөр хэн ч заахгүй.
Хэл бол сэтгэлгээ юм, хүн эх хэлээ сурч байж суурь сэтгэлгээ буй болж түүн дээрээ тулгуурлан өөр бусад хэл соёлд суралцдаг. Үүнийг бидний суугаа Шведийн боловсролын тогтолцоо ч аль хэдийнэ судлаад, хүлээн зөвшөөрөөд , эх хэлний хичээлийг цэцэрлэгийн наснаас оруулдаг нь гайхалтай. Ийм сайхан тэгш хамруулах нийгэмтэй, чөлөөтэй оронд ажиллаж амьдарч буй бидэнд ахиад нэг plus аз байгаа нь 2 оос дээш эх хэлний сургалтын төв байна. Удахгүй хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан та бүхэн хүүхдүүдээ эх хэлний багш нартай уулзуулж, сургалтуудад бүртгүүлж баян тансаг монгол хэлээрээ бахархмаар сайхан ярьдаг болгоорой.
Ямар нэгэн сургалтын төвийн реклам хийх гэсэнгүй уг нь өндөр Нараагийн тухай бичиж байсан юмсан. За тэгээд Нараадаа, энэ жилийн "Дээлтэй Монгол" street fashion төрлийн наадмыг зохион явуулж, ивээн тэтгэсэн Happy Dance төвийнхөндөө баяр талархал илэрхийлж ажлын өндөр амжилт ерөөе.
Жич: зурган дээрх үзмэн ягаан дээлтэй, үнэхээрийн дэгжин хархүү Нараад ямар нэгэн хамааралгүй, ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-ын ялагч болно.

Буцалж эргэдэг буриад цустай, хутга гэмээр хурц харцтай, бокс тоголдог ширүүн хоббитой,  Б.Болдбаяр энэ наадмын DJ байла...
02/08/2023

Буцалж эргэдэг буриад цустай, хутга гэмээр хурц харцтай, бокс тоголдог ширүүн хоббитой, Б.Болдбаяр энэ наадмын DJ байлаа.

Энэ наадмын тайзан дээрээс шууд нэвтрүүлэг үзэж байгаа мэт тодоос тод дуу хоолойгоороо өнгө донж нэмсэн чадварлаг хөтлөг...
02/08/2023

Энэ наадмын тайзан дээрээс шууд нэвтрүүлэг үзэж байгаа мэт тодоос тод дуу хоолойгоороо өнгө донж нэмсэн чадварлаг хөтлөгч, диктер Гүндэгмаадаа наадамчин олныхоо өмнөөс талархая. 4-р ангиасаа узельд зарлагч хийж эхэлсэн тэрээр 7-р ангиасаа Баянхонгорын ФМ-д хөтлөгч улмаар 10-р ангиасаа ТВ, оюутны дөрвөн жилдээ хичээлийн хажуугаар ТВ, ФМ-д ажиллаж ажлын гараагаа аль эрт эхэлчихсэн шаггүй хөтлөгч, өөрөө мэдээгээ бэлдээд уншчихдаг чадварлаг сэтгүүлч юм. ОРГИЛ ТВ-д швед дэх монголчуудад зориулсан тойм хөтөлбөр мэдээг ч уншиж байсныг зарим нь санах байх.
2010 онд 25-р эмийн сангийн тэнд байрлах Кёкүшюү цамхагийн 15, 16 давхарт Энхбат захиралтай БТВ, 13 давхарт дуучин МУГЖ Т.Баясгалангийн гэгдэх Эх орон ТВ үйл ажиллагаа явуулдаг байлаа. Өдгөө Соён гэгээрүүлэгч гэсэн айхтар тодотголтой мөн тийм нэртэй ТВ-тэй сэтгүүлч Ш.Хишигсүрэн тухайн үед ажлын ярилцлаганд орохоор очсон дөнгөж сургуулиа төгссөн "хүүхдүүдийг" нунж дорой нь нурж унатал үгээр "балбаж", галтай цогтой нь гараа зангидаад ширээгээ балбаад гараад явтал хатуу ширүүн хараалын үгээр хайр найргүй шавхуурдаж шар малтаж, хор буцалгаж мянган юм асууж, түмэн юм шалгааж байж авдаг байлаа. Тэр хурц хурц шалгуурыг яг супер Марио шиг даваад ЭХ ОРОН ТВ-д орчихсон үе тэнгийнхнээ лифтэнд таарахаараа бишэрсэн харцаар хараад сормуусаа гудайлгаж, толгой дохин мэндэлдэг байлаа.
Дандаа дуу хоолойгоороо тодорсон хөтлөгч , сэтгүүлч нартай ЭХ ОРОН ТВ-ийн хэдийг бид таарахаараа танайх радио юм уу, ТВ юм уу, радиогийн ТВ юм уу гэж асууж наргидаг байсан, Гүндэгмаа маань мэдээж мэргэжлийн ур чадвар, хоолойн өнгөөрөө шалгаран тунасан нь тодорхой буйзаа.
Дараа Шведийн зорин ирэх хүртлээ ТОД ХАРУУЛНА уриатай ETV-д диктер буюу нэвтрүүлэгч хийж байсан сэтгүүлч хөтлөгч маань энэ наадамд өөрийн нэгэн өдрийн хөтлөлтийг хандив болгон ажиллаж Одкогийн тавьсан том дэлгэцээр тод харагданалээ.

ОДУКА ГЭЖ ХЭН БЭ...Үзэгчдийн хүсэлтээр гээд л  Жангумыг байн байн гаргаад байдаг шиг биш шүү,  үнэхээр олны хүсэлтээр Од...
01/08/2023

ОДУКА ГЭЖ ХЭН БЭ...
Үзэгчдийн хүсэлтээр гээд л Жангумыг байн байн гаргаад байдаг шиг биш шүү, үнэхээр олны хүсэлтээр Одука гэж хэн бэ гэдгийг нэлээд ухлаа л даа, эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр хэсэг явж эсэн бусын юм ухаж төнхөж сурсныг хэлэх үү, \чих ухах хобби ч үүнд хамаатай\, гүүглэдээд олдохооргүй мэдээллийг ч гүний худгийн өрмөнд хувилж байгаад олоод авлаа.
Гүүглэдхээр мань хүний Набагийн шүлэг шиг пост фанк үстэй “Их хотын үдэш”-ийг хөтөлдөг байх үеийн зураг гарч ирнэ ээ бас.
Энэ наадмын хоёр найруулагчийн нэг, том дэлгэцээр бүгдийг тод харуулна гээд л шазайгаад зүтгэчихсэн, түүндээ хүрэхийн тулд түмэн олноосоо хандив гуйж үнэндээ бол улайм цайм нэхэж хэдэн ч удаа лайв хийв. Чи надтай суу, эсвэл би чамтай сууя гэдэг шиг, өгвөл өг, өгмөөргүй байсан ч өг гээд л зүтгэчихсэн. Сүүлдээ найдвартайгаар нь найзууддаа шууд “үгэн буу” тулгаж үрлэн сумаар сүрдүүлж тайзны ард нүднээс далд юу эс болов доо Арьяабал минь гэж. Халааснаасаа 40 мянган крон шилжүүлж хамгийн сүүлийн мөчид "Алтан баззер" болсон Мөөгий найзад нь баярлалаа.
Удам сайтай хүн ус самарсан ч өрөм тогтооно гэж гар хүрсэн болгон нь гайхамшгийг үзүүлж, Балжинням Дашням давхацсан Лусын буулттай, Савдагийн савалттай өдөр юм уу хаашайн Одука оролцсон бүхэн од мэт гялалзаад байх нь сонин. Намтар түүхийг нь сөхвөл
МУГЖ У.Осор гуайн үр сад, Фантастик продакшны найруулагч Бат-Өлзийн Тамирын үеэл гээд урлагийн гэр бүлээс гаралтай театрын найруулагч, жүжигчин мэргэжлээр 2007 онд СУИС-г төгссөн тэрээр “гар бариад бугуй барьдаг, бугуй бариад булчин барьдаг”, бариулаад байвал юу ч барихаар зантай. Юу гэх гээд байна вэ гэхээр барьж авсан юмаа тавина л гэж байхгүй, барьцаа улам лавшруулж эхлүүлсэн ажлаа дуусгаж байж салдаг тууштай, эрчтэй. Аливаа ажил мэргэжлийг бүтээгч , гүйцэтгэгч гэж ангилдаг, мань эрд бүтээгч шинж нь давамгайлчихсан үргэлж л ямар нэгэн шинэ содон зүйл сэдчихсэн, арай өргөн цар хүрээтэй аливаад ханддаг хамгийн гол нь гоозүйн, урлагийн, харилцааны, цаг үеийн өндөр мэдрэмжтэй.
Их сургуулиа төгсөөд МҮОНТ-н хүүхдийн редакцад 2 жил “Миний түүх ,миний соёл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж Монголынхоо түүх соёл, ёс заншил, өв уламжлалыг судлан сурталчлан хүүхэд багачуудад таниулж явсан нь гавьяа мөн үү гэвэл мөн.
Эморсон үед нь залгахаар Tele-2-ын дугаар атлаа “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, та дараа дахин залгана уу” гээд Мобикомын хоолойгоор хэлээд байсан чинь 25-р суваг телевизд 5-н жил дуу оруулагч , жүжигчнээр ажилласан, хажууд нь удаан суувал хайлж урсахаар хоолойтой, дуу хоолойгоо ашиглан юу ч хийж мэдэхээр ес нь шид нь бүрдчихсэн ерийн бус нөхөр аж.
За тэгээд “Ардын авьяастан” нэвтрүүлгийн редактор хөтлөгчөөр, “Их хотын үдэш" нэвтрүүлэгт Маск продакшны жүжигчин Гэрэлээтэй хамтран 3н жил хөтлөгчөөр “, "Саятан болгох дамжаа" МоОАУСК-ны ассент найруулагчаар тус тус ажиллаж байсан урлагийн салбартаа бол хатуу самар. Зөөлөн юм хатуу бүрхүүлтэй байдаг хойно бусдад тавих шаардлага нь өндөр хэрнээ урлагийн хүний уяхан сэтгэлтэй, монгол эр хүний ууч , уужим бодолтой, “за яахав дээ хөөрхий” гээд л өшиглөмөөр юмыг өнгөрөөж, өрцөлмөөр юмыг өөгшүүлж байх нь олонтаа\ арай зэрлэг биччихсэн үү\
Залуу хүнийг магтаад байхаар замыг нь алдуулдаг учир ингээд зогсооё. Төлбөртэй устгуулмаар зургууд чинь бүтэн нэг файл бий гэдгийг ч бас сануулья.
Чөмөгнөөсөө нэг тариурын хэмжээтэй дундартал оюун санаа, сэтгэл зүрх, эрч хүчээ наадмын их ажилд зориулсан тэрээр амарсан ч юм байхгүй удахгүй бүрэн болон богино хэмжээний кино бүтээхээр багаа бүрдүүлж , зохиолынхоо задаргаан дээр сууж байна. Одука буюу найруулагч Одбаяртаа хэл ам ихтэй, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС-ынх нь зүгээс урлагийн өндөр амжилт хүсэн ерөөж байна. Комисс гэдэг үгэнд жаахан дургүй тэрээр Холливүүдэд залагдаад явчихгүй бол дараа жилийн наадмаар “буу тулгаад” зогсож байх биз ээ.

Цагаан өвгөн хэн бэ. Таасан хүнд шагналтай. Түүх сөхье л дөө, Их Хүрээний цамд Цагаан өвгөний дүр хүндтэй байр суурь эзэ...
31/07/2023

Цагаан өвгөн хэн бэ. Таасан хүнд шагналтай.
Түүх сөхье л дөө, Их Хүрээний цамд Цагаан өвгөний дүр хүндтэй байр суурь эзэлдэг байжээ. Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байв. Хүрээний зурхайч нар цаг уурын байдлыг урьдчлан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөнөөр дамжуулдаг байжээ.
Хэрэв тухайн жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөхөөр бол Цагаан өвгөн их найрсаг зантайгаар бүжих ба харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутай цамнадаг байна.

Тодруулж хэлэхэд цагаан өвгөн бурханы дүр биш юм. НҮүдэлчдийн нийтлэг шүтээнийг өөрийн төлөөлөгч мэтээр үзсэн байдаг.

Агаар тэнгэрийн гурван дагины нэг нь гэнэлээ Ванлий гэдэг шиг алдарт санхүүгийн хэсгийн гурван чанга чамбай бүсгүйн нэг ...
31/07/2023

Агаар тэнгэрийн гурван дагины нэг нь гэнэлээ Ванлий гэдэг шиг алдарт санхүүгийн хэсгийн гурван чанга чамбай бүсгүйн нэг , алаг нүдэн Ариунжаргал багш. Арав гаруй жилийн түүхтэй эх хэл, соёлыг хөгжүүлэгч "Төгс билэгт" төвийн халуун голомтыг сахиж, хайрт шавь нарыг нь сурган хүмүүжүүлж яваа сайн багш, сайхан эмэгтэй тэрээр наадам зохион байгуулалцах ажлаас өмнөхөн буюу 6-р сарын эхээр Европын Монголчуудын дунд маш том Шатрын фестивалыг амжилттай хийж, орон орноос ирсэн оролцогч тамирчдыг аавтай ээжтэй, ахан дүүстэй нь, гэрийн тэжээвэр амьтантай нь хүртэл эмх цэгцтэй тав тухтай, баяр жаргалтай нэг үгээр хэлбэл be happy байлгаж, гадаа гарч эр болж, зааланд орж эмэгтэй төрхөндөө орсоор дөнгөж амсхийгээд Quenna salong- д маникур педикур хийлгээд сууж байсан билээ. Зүг зүгээс дуудлага ирж нэг л мэдсэн гэнэт "түргэн авахуулж" цугласан түргэвчилсэн наадмын багт багтчихсан гажаа нь үгүй гарын арван хуруу нь компьютерын товчлуур дээр excel power point -ийн хүснэгт татаад сууж байлаа гэж... За тэр ч яахав, зарим нэг хүмүүс шиг барагтай бол "чойжин буугаад" хавь ойрыг самарч будраад байхгүй буурьтай дөлгөөхөн монгол эмэгтэйн бүхий л шинж бүрдсэн энэ бүсгүй наадмын төсөв тооцох ажилд нягт нямбай хандаж наадам дуусчихаад байгаа хэрнээ тоогоо бодож, тооцоогоо хөтлөнгөө barbara dator-тайгаа аялж яваа гэнэ шүү.
Ажил хэрэгч, авхаалжтай сэргэлэн, намба төгөлдөр Ариунжаргал багшдаа наргианч хөгжөөнч, найрсаг сайхан \заримдаа л \ баг хамт олноос нь халуун талархал илэрхийлж ХАА Ч ЯВСАН ЦУГ ГЭЖ МЭДЭЭРЭЙ дууг зориулж байна.

МОНГОЛ БӨХИЙН ЖУДАГ-Монгол наадмын ТҮШИГТэнгис далайгаар эмжүүлсэн  Шведийн ногоон зүлгэн дээр эр бяртай монгол эрс уран...
30/07/2023

МОНГОЛ БӨХИЙН ЖУДАГ-Монгол наадмын ТҮШИГ
Тэнгис далайгаар эмжүүлсэн Шведийн ногоон зүлгэн дээр эр бяртай монгол эрс уран мэхийг уралдуулан үнэн хүчийг үзэн барилдаж, хурсан олныг шуугиулж арван таван жилийн турш МОНГОЛ НААДМЫН түүхийг бүтээлцжээ. Тэгвэл хүчтэй бяртай, хийморь лундаатай, зоригтой цөстэй, золбоотой монгол бөхчүүд , бөхөө дээдэлдэг монголчууд Швед дэх Монгол Үндэсний Бөхийн Холбоо хэмээх их айлын баганыг босгож, тулгыг тулж нэгэн тоонон доор нэгдэж, албан ёсны байгууллага болоод яг нэг жилийн ой тохиож буй.
Ханат гэр нь бууриараа тамгалж, хаадын санаа нь огторгуйг захирч ирсэн Монголын, ханагар сайхан эрс нь харь холын газар ажлын бэрхийг даваа гэлгүй, ачааны хүндийг бэрхшээл гэлгүй, он оны салхинд нүдний гал нь унтралгүй, олон олон цагаар ажиллаж, гэртээ богд мэт, үрсдээ бурхан мэт, үргэлжид золбоотой байж аж төрөн суугаад үндэсний спорт, ард түмнийхээ бахархал болсон монгол бөхийнхөө хөгжилд цаг заваа, сэтгэл зүрхээ, ажиллаж олсон цалингаа ч зарцуулдаг нь үнэн билээ.
Швед улсад Европын орнуудаас хамгийн олон монголчууд ажиллаж амьдардаг, хамгийн олон ТББ байгууллага, монгол эзэнтэй ААН-үүд үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ Rapper Thunder Z-ийн дуу шиг БҮГД ТЭГЭЭС ЭХЭЛДЭГ. Тийнхүү тэгээс эхэлсэн мөртлөө хамгийн хурдан хугацаанд хулангийн унага шиг тэнцэн хөл дээрээ босож, хуурай газрын дундуур ус урсгаж баянбүрд босгох лугаа олон олон барилдаан, ажил хэргийн ард даацтай гарч чадсаныг нь эрэн сурвалжилж нэхэн санагалзав аа.
Нууц нь юундаа байна вэ гэтэл асрынх нь урд ЖУДАГ НҮНЖИГ хоёр халз барилдаж байв.
6-р сарын нар ээсэн өдөр шагайныхан төдийгүй олноо “Мэргидийн хөндий” хэмээн алдаршсан Tensta-ийн ногоон чөлөөнд ШВЕД ДЭХ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО гэсэн туг далбаа намируулж, нэр сийлсэн өлзий хээтэй цэв цэнхэр асрыг нь зорин очтол аягалж барьсан айрганд наран саатаж, аялж өргөсөн дуунд нь тэнгэр цэлмэж байв аа.
Тэргүүн нь Дагвадорж хэмээх хүр хүр инээдтэй, хүрзэн цагаан шүдтэй, бусдаасаа илүү тод бундан ягаан хацартай залуу араараа гарсныг айргаар гулгиулж, өврөөрөө гарсныг хорхогоор халгиулж, бөх тайлбарлагч Баянцогт нь айрганд баахан халчихсан уран яруу шүлэг уншиж, уран яруу хоолойтой Чулуунсүх нь уяхан сэтгэлээ мэлмэрүүлэнхэн дуулж, Шивээстэй бөх Мянгаа нь ширэв татангаа хорхогийн шөл аягалж, завтай боломжтой нь цугласан байв.
Энэ жилийн МОНГОЛ НААДАМ 2023 Скандинавын М

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Наадам 2023\Скандинавын монголчуудын нэгдсэн наадам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share