Tamshaalagch

Tamshaalagch Пэйж нь эротик утга санаа агуулаагүй болно.
Тамшаалаг?

Хамар угаагч 2022/5Би нь хэзээ ч хамраараа 👃ус сорж угааж үзээгүй хүн байна өө. Хамраараа ус сорохыг үзэн яддаг 😠. Мууха...
26/05/2022

Хамар угаагч 2022/5

Би нь хэзээ ч хамраараа 👃ус сорж угааж үзээгүй хүн байна өө. Хамраараа ус сорохыг үзэн яддаг 😠. Муухай ханиаднаас болоод хүүгийнхээ хамрыг угаах хэрэгтэй боллоо. Ээж хүн өөрөө эхлээд туршиж үзэх хэрэгтэй биз дээ? Баахан бичлэг, зөвлөгөө үзэж байгаад туршлаа даа 😳воо ямар ч өвдөлтгүй маш аятайхан байсан шүү. 👍
Шингэн, унжилдсан нусыг сайн цэвэрлэж байсан. Маш их таалагдсан. Юм сайжирч хөгжинө гэдэг сайхан юм өө кк

☝️Гол нь зөв угаах хэрэгтэй шүү
- Нүүрээрээ доошоо тонгойно чих дээр хамар доор байрлалтай байх ёстой (чих рүү ус орохоос сэргийлэх үүднээс)
- Амаа бага зэрэг ангайж амаараа амьсгална. Чөлөөтэй амьсгалж болно.
- Зориулалтын давсыг нь хэрэглээрэй-хорсгож өвтгөхгүй
- Бага насны хүүхдэдээ эхлээд хөгжилтэй бичлэгүүдийг үзүүлж дасгаж байгаа угаавал уйлаан майлаан болохгүй

👩‍⚕️Ханиадтай хамар битүү удаан байснаар дунд чихний үрэвсэл үүсдэг. Дунд чихний үрэвслээс үүдэн халуурдаг шүү.

#ханиад #халуурах #хамаругаагч #үрэвсэл #хамар

19/02/2022

#Шүдний эмнэлэг 2022/2
👼4 настан маань анх удаа шүдний эмнэлэг орох хэрэгтэй болов. Нэлээдгүй зар сурталчилгаа явуулж байсан хүүхэд, гэр бүлийн тодотголтой 🏥шүдний эмнэлэгт очлоо. Амьхандаа л асууж сураглан, учраа хэлж ахлах эмчид нь үзүүлэхээр болов. Эмч-хүүхэд аргадах, ямар эмчилгээ хийснээ тайлбарлах, заавар зөвлөгөө өгөхдөө маруухан юм. Хийсэн эмчилгээ, ломбо нь таарсангүй, дахин хэдэн өдөр 🦷шүд өвдөж зовоов. Сувилагч-хүрэлцээгүй өрөө өрөө хэсээд гүйх юм. Бээлий өмссөнгүй гэж эмчдээ загнуулах нь нэг л тухгүй, дээр нь мэргэжилийн бус санагдав.

🙅‍♂️Эмнэлэгээ солихоор шийдэн хүүхдийн тодотголтой нэгэн эмнэлэгт хандлаа. Хүндрэл гарч магадгүй тул өмнөх эмнэлэгийн эмчилгээг үргэлжлүүлэхээс татгалзав.

🌟Харин https://www.facebook.com/saikan.shud/ Сайхан шүд шүд нүүр амны эмнэлэгт хандсанаар шүдний асуудлаа 2 очилтоор л шийдвэрлэсэн. 👍👩‍⚕️
❤️Тунгалаг эмч-хүүхэдтэй маш сайн ойлголцож, юунаас айж байгааг гярхай ажигласан, эмчилгээ оновчтой, ломбо маш цэвэрхэн гоё болсон. Хамгийн гоё нь эмчилгээ, ломбо хийлгэсний дараа шууд юм, идэж ууж болно 😋🍱🍎🍼
Сувилагч-найрсаг, сайхан ааштай, хурдтай мэргэжилийн санагдсан.

Жич: Дараагийн удаа ирэхдээ хүүхдэд тоглоом авчрахгүй байх сануулга авсаан БИ 😅

Үүнээс хойш миний сонголт #Сайхан шүд эмнэлэг байх болно.

#Шүд #Хүүхэд #эмнэлэг #шүднийэмнэлэг #хүүхдийн #хүүхдийншүд #ломбо

Шинэ жилийн бэлэг 2021/12/28Хүүгийн Санта өвөөгөөс хүссэн галт тэргийг facebook-с хайж хайж https://www.facebook.com/ora...
28/12/2021

Шинэ жилийн бэлэг 2021/12/28

Хүүгийн Санта өвөөгөөс хүссэн галт тэргийг facebook-с хайж хайж https://www.facebook.com/orangeshop90007900/ -с олоод захиаллаа. Хэд хэдэн газраас асуухад дууссан байсан юм.
👍 Үнэхээр магтууштай нь ХҮРГЭЛТ СҮПЕР байлаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд нэлээдгүй юм хүргэлтээр авсан би бараг шок-д оров.
- Хүргэлт хийгдэх боломжтой цагийг эргээд хэлье гээд 30мин дараа залгаж цагийн багцааг хэлэв.
- Гарах ажилтай байсан тул яг ирэх цагаар нь хаана байхаа тодорхой мэдэхгүй байгаа учраа хэлтэл наана нь залгаад байгаа газар нь хүргээд өгье гэнэ 😲 бараг миний эрүү мулт кк
- Хүргэлт ирээд хаалга тогшиход амьхандаа л хүүдээ баригдахгүйн тулд хаалганы гадна гарахад хүргэгч шууд ойлгож нуугдав 😅 мэдрэмжтэй.
- За тэгээд хайрцагтай & ууттай гэсэн 2 сонголтоор захиалгийг минь авчирсан байв. 😭 Би бараг уйлсан байх өө кк (Хайрцагтай нь бэлэгний уутаар бооход амар ууттай нь дараа нь тоглоомоо хураахад хэрэгтэй гээд тайлбарлаж өгөв)
- Тэгээд юу гээч хүргэлт нь төлбөргүй гэсэн. 😃
- Мессежний хариу бол шууд л шинэ жилийг мэдрүүлсэн.

Кк би угаасаа NICE үйлчилгээнд хайлж урсдаг юм аа. Ингэж байж л хөгжинө ингэж байж бие биедээ аз жаргалыг түгээнэ шүү дээ.

#хүүхдийнбэлэг #галттэрэг #бэлэг #шинэжил #хүргэлт #хүргэлттэйбэлэг

07/11/2021

Бактери устгагч гэрэл 2021/11
Sunclean

Ахуйн хэрэглээний бактери устгагч гэрлийг үүдний хэсэгтээ суурьлууллаа. Бүх өрөөндөө суурьлуулах боломжтой ч миний хувьд гаднаас орж ирээд гадуур хувцас гутлаа байршуулдаг тул үүдний өрөөндөө тавьж туршиж үзэхээр шийдсэн. Дараа нь нян бактери хамгийн их байдаг ариун цэврийн өрөөндөө суурьлуулах бодолтой байгаа. Ерөнхийдөө эмнэлэгийн ариутгагч кварцийн гэрэл шиг үйлчилгээтэй юм байна. ☝️Гэхдээ ахуйн хэрэглээнд тохирсон аюулгүй. Жишээ нь:
- Жирийн үед энгийн шар/цагаан гэрэл асна.
- Ариутгах горим дээрээ байх үед өрөөнд хүн орж ирэх юм уу хөдөлгөөн мэдэрсэн тохиолдолд шууд энгийн гэрлийн горим руу шилжинэ. 🔮➡️💡
- Ариутгагч горим нь 3 цаг ажиллаад өөрөө автоматаар унтарна.
- Кварцийн гэрэл шиг эвгүй муухай үнэргүй. 👃
- Нэмэлт төхөөрөмж, багаж шаардлагагүй. Гэрлийн потрондоо лампаа эргүүлээд л суурьлуулсан. Унтраалган дээрээ дараад л горимоо сонгоно. (Нүдэн гэрэл, том хавтгай оффисын гээд маш олон төрөл байдаг юм билээ)

Өвлийн улирал болж байгаа учраас ханиад томууны элдэв нян бактериас хамгаалах нэг арга гэж харж байгаа.

Үнэ: 55к~120к гэрэлний хүчин чадал, загвар зэргээсээ шалтгаалаад маш олон төрөл байсан.

Миний худалдаж авсан энгийн потронд суурьлуулдаг ламп хэлбэртэй нь 💡55к. Ариун цэврийн өрөөндөө авсан хавтгай загвартай нь 🛸 88к. Гэрлийн ажиллах хугацаа нь 15,000цаг буюу ойролцоогоор 2жил.

#бактери #ариутгагч #гэрэл #кварци

 #Хуулга 2021/10Хаалганыхаа өнгийг хуулгаар өөрчиллөө. Сэтгэл ханамж 100% 👍 Шинэ хаалганаас дутах юмгүй гоё болсон. Эхлэ...
06/10/2021

#Хуулга 2021/10
Хаалганыхаа өнгийг хуулгаар өөрчиллөө. Сэтгэл ханамж 100% 👍 Шинэ хаалганаас дутах юмгүй гоё болсон. Эхлээд хаалгаа сольё гэж бодож байсан ч яг манайд таарах хаалга олдохгүй байсан тул хуулга наах шийдвэрийг гаргасан.
Мэдээж чаддаг, мэддэг мэргэжилийн хүнээр нь хийлгэсэн. https://www.facebook.com/designTMJ/ fbook account name: Засварчин Заяа / home service, handyman

Анхаарах зүйлс:
- Хаалга хэт хуучин биш
- Бүх деталиар нь салгаж, хуулгаа наагаад буцааж угсарна
- Чанартай материал сонгох (миний хувьд Солонгос-Зузаан хуулгыг сонгосон) нимгэн чанар муутай хуулга нь багахан өө сэвийг далдаж чадахгүй ☝️
- Хугацаа орно
- Хээг гаргахын тулд халуун үлээгч хэрэгтэй
- Өнцөг буланд үлдсэн багахан зайг акрилаар нөхнө
- Хээтэй, шилний оруулгатай гэж санаа зовох хэрэггүй. Хаалганы хээ, шил нь яг хэвээрэй үлдэнэ.

💰Үнийн тооцоо:
Солонгос зузаан хуулга
1м = 15к~18к
1 хаалганд ойролцоогоор 5м ордог
Тэгэхээр 1хаалганд орох хуулга
(15к~18к)*5= 75к~90к болох ба ажлын хөлс нэмэгдэнэ.

#хуулга #хаалганыхуулга #тавилгынхуулга #солонгос #солонгосхуулга

Хүүхдийн англи хэлний сургалт 2021/6,7сар Ковидын “буян”-аар ч гэх үү, онлайн сургалтууд эрчимтэй хөгжиж байгаа нь сайша...
27/09/2021

Хүүхдийн англи хэлний сургалт 2021/6,7сар

Ковидын “буян”-аар ч гэх үү, онлайн сургалтууд эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай. Энэ зун хүүгийнхээ англи хэлийг давтуулах, мартуулахгүй байх үүднээс #Мөрөөдөх эрхтэй бүсгүй ТББ Zoey Boldbaatar багшийн анх удаа хүүхдүүдэд зориулан зохион байгуулж буй сургалтыг сонгосон. Учир нь хүү маань АНУ-н бага сургуульд 2 жил суралцсан тул сургалтын арга барил, Америк багштай шууд харилцах давуу талтай гэж бодон сонголтоо хийсэн.

👍 Суралцагчиддаа зориулан ном, гарын авлага, хичээлийн хэрэгсэл бэлтгэж гэрийн хаягаар хүргүүлсэн нь шинэлэг, өөр мэдрэмж өгсөн төдийгүй хөдөлмөр, сэтгэл шингэсэн нь харагдаж байсан.
Сургалтын төгсгөлд эцэг эхчүүдээс сургалтын талаар судалгаа авч байгаа нь таалагдсан.

❗️Цаашид анхаарч сайжруулмаар санагдсан зүйлс:
- Ярианы хичээлийг Америк багш орно гэсэн мэдээлэлд өндөр хүлээлт өгсөн ч хичээлийг бичлэгээр тавьсан нь хүлээлтэд хүрээгүй.
- Дүрмийн хичээл нь мөн адил багш нь тайлбар хийсэн бичлэг тавьж байсан.
- Уншлага дуудлагын хичээлийг Zuugii багш өөрөө live-аар орсон ч хүүхэд багштайгаа шууд харилцах, багш сурагчид зөв дуудаж уншиж байгаа эсэхэд анхаарал, хяналт тавих боломж байгаагүй.
- Анги хариуцсан багштайгаа л харилцах боломжтой байсан ба ганцаарчлан ярилцах хугацаа нь 7 хоногт 10мин байсан нь хангалтгүй санагдсан.
- Хичээлүүд нь өдөр өдөртөө тогтсон цагтаа (өдрийн 15цаг) бичлэгээр орж байсан нь төвөгтэй байсан. Нэгэнт л бичлэгээр тавигдах хичээлийг ангийн группдээ эрт тавьж болохгүй байгаа нь гайхмаар байсан.

☝️Өөр төрлийн сургалтад сууж үзээгүй болохоор харьцуулж хэлэх боломжгүй байна.
Бусад эцэг эхийн зүгээс талархсан сайшаасан сэтгэгдлүүд байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Сургалт учраас цаашдаа сайжраад явах байх гэж найдаж байна.

#англихэлнийсургалт #хүүхдийнсургалт #онлайнанглихэл

Үс уналт ба эрдэсийн шинжилгээ 2021/6💇‍♀️Үс уналт гэдэг асуудал ухаан орсон цагаас минь хойш надтай хамт байгаа. Шингэн ...
28/08/2021

Үс уналт ба эрдэсийн шинжилгээ 2021/6
💇‍♀️Үс уналт гэдэг асуудал ухаан орсон цагаас минь хойш надтай хамт байгаа. Шингэн үстэй болохоор үс уналт нь сэтгэл маш их зовоодог. Хүүхэд гаргаснаас хойш энэ асуудал улам даамжирсан. Үсээ угаах, самнах тоолонд унаж байгааг нь хараад цаагуураа маш их стрессийг өөртөө хуримтлуулж байжээ.

💊Юу юуг туршиж үзсэн бэ?
Витамин в12, сармис болон бусад олон төрлийн хандтай шампунь, тос гээд хэрэглэж үзсэн боловч яг одоо хүрчихээд байгаа үр дүнд минь хүргэж байсангүй.

🧬Юу үр дүнд хүргэсэн бэ?
Эрдэсийн шинжилгээ. Заавал үс уналт ч гэлтгүй биеийн ерөнхий байдлыг маш ойлгомжтой тодорхой гаргаж өгдөг. Энэ шинжилгээгээр надад хэд хэдэн эрдэс бодисын дутагдал байсны нэг нь Zn буюу цайр өндөр хувьтай байлаа. Энэ эрдэс хүний биед дутагдсанаар арьс хуурай болох, үс өнгөө алдаж унах, хумс нимгэрэх, дааврын өөрчлөлтөд орох шинж тэмдэг илэрдэг юм байна. Эмчийн зааврын дагуу дутуу эрдэсүүдээ нөхөж ууж эхлэхэд миний үс уналт эрс багассан. Бас биеийн ерөнхий байдал ч сайжирч байгаа нь анзаарагдаж эхлээд байна. Жишээ нь суугаад босоход толгой эргэх гэх мэт асуудлууд багассан.

❤️Зөвлөгөө
Ялангуяа бүсгүйчүүд минь эрдэсийн шинжилгээг өгөөд үзээрэй. Үс уналтын олон шалтгаан байдгийн нэг нь эрдэсийн дутагдал байж магадгүй юм байна шүү.
❗️Таамгаар эм, эрдэс бодисыг хэзээ ч хэрэглэж болохгүй. Эрдэс бодисын илүүдэл нь дутагдлаасаа илүү муу үр дагавартай. Түүнийг багасгаж бууруулах нь маш хэцүү гэсэн шүү.

💰Үнийн судалгаа
- Цуснаас авдаг багц шинжилгээ нь 220к~280к
- Эрдэс тус бүрээрээ нэг нь ойролцоогоор 7к
- Гарын алганаас авдаг шинжилгээ 180к (миний хувьд энэ шинжилгээг Dr.CHINGUN'S Hair & Wellness Clinic -д өгсөн байгаа. (Тухайн үед 1+1 хямдралтай байсан) Гарын алганаас авдаг энэ шинжилгээ нь хүүхдэд бас зүгээр санагдсан. Заавал хатгаж цус авах шаардлагагүй.

#үс #уналт #үсуналт #эрдэс #эрдэсийн #эрдэсийншинжилгээ

Сурагчийн дүрэмт хувцас 2021/8За сурагчийн дүрэмт хувцас шинээр худалдаж авахгүй ч ижилсэх талаар яригдаж байна. Үүн дээ...
12/08/2021

Сурагчийн дүрэмт хувцас 2021/8
За сурагчийн дүрэмт хувцас шинээр худалдаж авахгүй ч ижилсэх талаар яригдаж байна. Үүн дээр 1 юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Ядаж бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны загварыг өөрчилмөөр байна.
📌Яагаад өөрчлөх хэрэгтэй байна вэ?
- Загвар (Хослол өмсөж нийгмийн анги давхрагаа өөрчлөх гэсэн хуучин сэтгэлгээнээс салах хэрэгтэй)
- Материал (Маш амархан бөөсөрч, үрчийж, өнгөө алддаг. Үүнийгээ арчилгааны буруу гэдэг 🤬)
- Үнэ (100к элбэг гаргаж авсан хувцас нь сар ч хүрэхгүй бөөсөрч, үрчийж, өнгөө алддаг)
- Арчилгаа МАШ ИХ шаарддаг (Өдөр бүр угааж, арчиж цэвэрлэх шаардлага гардаг. Тоос шороо татна. Ялангуяа эрэгтэй хүүхдийн хувцас. Заавал индүүдлэг гаргаж индүүдэнэ)
- Биед эвгүй (Хослол өмсөөд зангиа зүүгээд ажилдаа явахад ямар байдгийг хүн бүр мэднэ. Гэтэл дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүд тийм хувцас өмсөх нь ямар төвөгтэй байдаг бол?)
- Дахин материал (Халуунд агаар нэвтрүүлэхгүй, хүйтэнд илчгүй. Ихэвчлэн хүйтэн сэрүүний улиралд өмсдөг болохоор ямар ч илчгүй. Дотуур нь гадуур нь олон давхар хувцас өмсгөхөд маш төвөгтэйн дээр хүүхдийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсгэдэг)

💡Ямар хувцас санал болгох вэ?
- Поло захтай богино ханцуйтай цамц (Биед эвтэйхэн, загварлаг)
- Өмд, юбка (индүүдлэг шаардагдахгүй, тоос бага татах, суналттай материал)
- Бомбер цамц (Маш олон янзаар хийдэг болсон байсан. Дулаахан биед эвтэйхэн)
Ингээд л болоо. Ээжүүдийн ажлыг хөнгөвчилнө. Хүүхдүүдийн биед эвтэйхэн.

Олимпын наадамд өмссөн хувцасаа дотооддоо урласан шиг. Сурагчдын дүрэмт хувцасыг ч бас хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хийвэл хичнээн сайхан.

  аппликейшн 2021/7Технологийн дэвшил гэж сайхан юм. Заавал эмнэлэг орж цаг заваа үрэхгүйгээр бас энэ ковидын үед контак...
07/07/2021

аппликейшн 2021/7
Технологийн дэвшил гэж сайхан юм. Заавал эмнэлэг орж цаг заваа үрэхгүйгээр бас энэ ковидын үед контактлахгүйгээр онлайнаар эмчээс зөвлөгөө авч болж байна 👏

Дуу, дүрсний дамжуулалт сайн. Шинжилгээний зургаа оруулчихна, шинж тэмдгээ биччихнэ бас зөрүүлээд эмчилгээгээ бичүүлээд авчихна. Үнэхээр гоё шийдэл байлаа.

Нэмэлт санал: Үзлэгийн цаг 15мин байсан. Шаардлагатай тохиолдолд хугацааг нэмэх сонголттой болгомоор байна. Дуудлага хийх зааварчилгаа болон үзлэгийн цагийг сануулах нотификейшнтэй байвал зүгээр санагдсан.

Аппликейшнээ улам сайжруулаарай. Амжилт хүсье!

#онлайнэмнэлэг #эмнэлэг #үзлэг #зөвлөгөө #онлайн

02/07/2021

2021/7
👍 Хүүхдэд зориулсан тоглоомыг монгол хэл дээр хийж байгаа нь үнэхээр сайшаалтай. Өнгөний ялгарал, зураг, дүрслэл гээд анхаарал татахуйц байлаа.

🤔 Хэд хэдэн асуулт зөв хариугаа танихгүй байгаа нь хүүхдэд эргэлзээ төрүүлж, төөрөгдүүлж байна. (Үзгээ зөв барьсан)

Хүүхдэд зориулсан юм хийж байгаа газрыг дэмжинэ ээ. Дахин худалдан авалт хийнэ. Гэхдээ цаашид алдаагаа засаад сайжруулаад явна гэж найдаж байгаа шүү, Нандин брэнд.

#нандинбрэнд #хүүхдийнтоглоом #хүүхдийнбэлэг

 #ЦагаанБатга 2021/5сарГоо сайханд орох бүртээ цагаан батгатай гэж сонсдог байлаа. Тиймээс 6 сарын өмнө энэ асуудалтайга...
31/05/2021

#ЦагаанБатга 2021/5сар
Гоо сайханд орох бүртээ цагаан батгатай гэж сонсдог байлаа. Тиймээс 6 сарын өмнө энэ асуудалтайгаа тэмцэхээр шийдэн өнөөдөр тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд баяртай байна.
брэндийн -г Mongolia-аас авч хэрэглэсэн. Эхний 4 сар өөрчлөлт мэдэгдэхгүй байсан тул хэрэглэх аргаа өөрчилж сүүлийн 2 сар цагаан батгатай хэсэгтээ маск маягаар хөвөнд шингээж 5минут орчим тавьснаар үр дүн гарч эхэлсэн. 👍 Бүтээгдэхүүн 100мл хэмжээтэй бага юм шиг санагдаж байсан ч хангалттай удаан хэрэглэх юм билээ. 6сар хэрэглэсэн гэхэд 30% нь үлдсэн байна. Аа бас арьс хуурайшуулах төлөвтэй бүтээгдэхүүн тул хангалттай чийгшүүлж өгөх хэрэгтэй санагдсан.

 &K studio🤮 ажилтан 2020/8сар -с үнэ бүхий 3 электрон бараа худалдан авсан тул тус бүр нь 300к бүхий 2 эрхийн бичиг (ний...
13/10/2020

&K studio🤮 ажилтан 2020/8сар

-с үнэ бүхий 3 электрон бараа худалдан авсан тул тус бүр нь 300к бүхий 2 эрхийн бичиг (нийт 600к)урамшуулалд нь олгов. #гэрэлзураг авахуулах төлөвлөгөөгүй байсан хэдий ч эрхийн бичгээ ашиглахаар шийдэн дээрх студитэй холбогдсон юм.
Тохилог орчинтой, зураг авахуулах 3 өрөө, нүүр будаг-хувцас солих өрөө тусдаа, студийн хувцасны сонголт боломжийн, акрилька хэвлэл гэсэн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь сайшаалтай.

Юу таалагдаагүй вэ?
Эрхийн бичгийн тухайд:
😱1хүн 2 эрхийн бичиг ашиглаж болохгүй. Зөвхөн 1г буюу 300к ашиглах.
😱Эрхийн бичиг нь хэд байх нь хамаагүй 30к нэмж төлөөд зураг авахуулах цаг авна.
😱300k+30k=30*40 хэмжээтэй цаасан зурагтай болно.
😱700k доош үйлчилгээ сонговол 300к-н эрхийг 200к-р тооцно.
Сүүлдээ энэ яг эрх өгөөд байна уу, хасаад байна уу гэдэгт эргэлзсэн.

Ажилтны тухайд:
🤮Утсаар тайлбарлаад сайн ойлгохгүй тул ирээд цаг ав гэнэ. Акрилькан хэвлэл, 1.8сая хүртэлх багцын учрыг утсаар бол яагаад ч ойлгохгүй гэсэн.
🤮PC mall хамтрагч байгууллага руугаа шууд бурууг өгнө. (2 эрхийн бичиг өгсөн) Уг нь тэднийхээр дамжуулж сурталчилж баймаар юм
🤮Төлбөр төлсөн баримтаа нэхэж л авахгүй бол май гээд зүгээр өгөхгүй. Аль болох мартуулахыг хичээнэ.
🤮Олны танил хүнийг урдуур чинь оруулж үйлчилнэ. УИХ-н гишүүн асан, тв-н захирлын гэр бүлтэй нэг өдөр зураг авалттай байсан ба цаг нь минийхээс хойш байсан ч түрүүлж зураг авалт руу оруулсан. Би зургаа түрүүлж дуусаад зургаа сонгох гээд хүлээж байхад хүртэл тус гэр бүлийг түрүүлж оруулсан.
🤮Авсан, өгсөн, тэмдэглэсэн үү гээд яс тас үзэхгүй л бол мэлзэнэ. Бүх юм боллоо гэж бодоод гарах гэтэл эрхийн бичгээ өгөөрэй гэдэг байгаа. Анх бүртгэл хийсэн ажилтан нь хурааж авсан тухай хэлтэл тэмдэглэгээ хийгээгүй байна гээд итгэсэнгүй.
🤮Анх бүртгэл хийсэн ажилтныг таньж байсан тул уулзахаар хүлээлээ. Өөртэй нь уулзахаар хүлээж байгаагаа 2 ч удаа хэлсэн боловч үл сонсогч царайлав. Ингээд ширүүхэн ярихаас өөр сонголтгүй боллоо. Эрхийн бичиг хурааж авсан тухай нь сануултал, мэлзэв. 'Камераа шүү, би он, сар, өдөр, цагтай нь мэдэж байна' гэхэд 'За яахав яахав би энд өнөөдрөөр авсан гээд тэмдэглэчихье' гэдэг байгаа. Гэнэт худлаа хэлээд, аргалуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд уур хүрээд явчихав. Менежер гэх залууг нь дуудуулж ажилтных нь хийсэн үйлдлийг хэллээ. Нээх тоож байгаа ч шинж алга, ядаж уучлаарай ч алга хэн хэн нь. Иймэрхүү л ажилчидтай тааралдсан даа.

Анх надаас захиалга авч, эрхийн бичиг хураасан, миний урдуур дур мэдэн өөр үйлчлүүлэгч оруулсан доорх ажилтантай таарахгүй байхыг хичээгээрэй л гэе дээ.

 #Номтдээл е-баримт 2020/8 сарМиний хувьд дээлэнд дуртай боловч төдийлөн өмсөж, хэрэглэдэггүй. Харин энэ зун зайлшгүй  #...
13/10/2020

#Номтдээл е-баримт 2020/8 сар
Миний хувьд дээлэнд дуртай боловч төдийлөн өмсөж, хэрэглэдэггүй. Харин энэ зун зайлшгүй #дээл өмсөх шаардлага гарсан юм. Нэлээд хэдэн газраар явж үзлээ. Үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг болсон дээлний загвар, хэрэглээ үнэхээр сайжирчээ.
Миний сонголт Номт брэнд байсан. Дээлний материал яахын аргагүй сонголт хийхэд хүргэсэн юм. Учир нь зуны дэрвэгэр, хөнгөн даашинз 💃 өмссөн юм шиг биед эвтэйхэн байлаа. Худалдагч эгч ч эелдэг сайхан харьцаатай, хэд хэдэн дээл сольж өмссөн надад төвөгшөөлгүй үйлчилж байсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Харин яг тооцоо хийх мөчид Е-баримт олгодоггүй гэдэг нь харамсалтай санагдсан. 500к дээл бол бага үнэ биш. Шинэ бизнэс анхнаасаа хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж дадвал нийгмийн маш том хариуцлага, үлгэр дуурайлал юм. 🤘
Цаашдаа е-баримт олгодог болно гэж найдаж байна.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tamshaalagch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tamshaalagch:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share