Tergel Saint

Tergel Saint I'm here to help you be your best.

Сайн байцгаана уу !Ресторанаар үйлчлүүлэгчдийн зан төлөвийн судалгааг бөглөөд өгөөрэй.Улаанбаатар хотод байгаа ресторану...
19/04/2022

Сайн байцгаана уу !
Ресторанаар үйлчлүүлэгчдийн зан төлөвийн судалгааг бөглөөд өгөөрэй.
Улаанбаатар хотод байгаа ресторанууд юунд анхаарах шаардлагатай байгааг мэдэх зорилгоор авч байгаа юм шүү.
Мөн судалгаагаа бөглөчхөөд зургаар баталгаажуулаад урамшуулал аваарай !

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfqyfkcgKwm8hir5z_vhCPYpE1vZrobjRptQ-SUvcxlLIelsg/viewform?usp=sf_link

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе🙂 Судалгааны зорилго: Ресторанаар үйлчлүүлэгчийн зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэнэ. Судалг...

28/01/2021

Насаараа эмч хийсэн 104 настай Япон эмчийн өгсөн зѳвлѳгѳѳ
1. Жингээ барь.
(Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг)
2. Эмчид бүү итгэ
(Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг)
3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй.
(Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)
4. Ямагт урьдчилж төлөвлөж бай.
(備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг)
5. Өвдөлт бол гайхамшигт зүйл.
(Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг)
6. Урам зоригийг дээдэлж бай.
(Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал)
7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх.
(Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх)
8. Цахилгаан шат битгий ашигла.
(Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц)
9. Санаагаа зовоохоо боль.
(Болох юм болдогоороо л болно)
10. Мэддэгээ хуваалц.
(Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)
11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла.
(Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй)
12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол.
(Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м)
13. Тэтгэвэрт гарахыг бүү бод.
(Нийгэмдээ идэвхтэй оролц)
14. Тархиа үргэлж ачаалалтай байлга.
(Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул)
15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло.
(腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.)
16. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу.
(Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг)
17. Сайн унтаж амарч бай.
(Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй)
18. Чин сэтгэлээсээ инээж яв
(Стрессийг ялах хамгийн зөв арга)
19. Хүнийг уучилж сур.
(Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг)
20. Омега 3 аар баялаг хоол
(Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш)

26/12/2020

Ковид-19!!! SarS-CoV-2 эд зүйлийн гадаргуу дээр 2 цагаас 5 хүртэл өдөр амьдардаг тул цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгээрэй.

24/12/2020
23/12/2020

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ “COVID-19” халдвараас сэргийлэх 10 зөвлөмж гаргасныг ЭМЯ-наас танилцуулж байна.

Montsame News Agency

1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна.

2. Хэрэв олон нийтийн газарт бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрийг сонгоорой.

3. Амны хаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.

4. Нэг удаагийн амны хаалт дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулсан байдаг. Нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны хаалттай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт.

Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хоёр метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амны хаалт зүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд гурван метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах зөв алхам болно.

5. Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог.

Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвч коронавирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэх нь бий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах нь зүйтэй. Чийгтэй алчуур нь олон төрлийн халдвар өвчний вирус үржих таатай орчин болдог.

6. Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа юм.

Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй.

7. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс ядаж коронавирусын дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна.

Учир нь, хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.

8. Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.

9. Боломж гарсан бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.

10. Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амны хаалт зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны хаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй.

Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлт хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.

  😀
07/12/2020



😀

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tergel Saint posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share