Гүндүүгүй Яриа

Гүндүүгүй Яриа "Гүндүүгүй Яриа" нэвтрүүлгийн албан ёсны хуудас. https://www.facebook.com/jargalsaihan.jagaa.7
(2)

TV9 Mongolia Оюуны өмчийн хулгайгаа зогсоо!Хүний нэвтрүүлэг дуурайлгаж хийхдээ хүний нэвтрүүлэг дээр ашигладаг байсан та...
02/02/2025

TV9 Mongolia Оюуны өмчийн хулгайгаа зогсоо!

Хүний нэвтрүүлэг дуурайлгаж хийхдээ хүний нэвтрүүлэг дээр ашигладаг байсан тайзыг хүртэл тэр чигээр ашиглаж болдог юм уу. Энэ арай ичих нүүргүй, улаан цагаандаа гарсан оюуны өмчийн хулгай шүү. Бүхэл бүтэн телевиз байж хүний нэвтрүүлэгт ашиглаж байсан тэр муу хоёр баганаа ядаж сольчихож чаддаггүй юм уу. Тэр голын логоны хээ хуар, хэв янз нь хүртэл адилхан ч байх шиг.

Хоёр хүн суучихаар яг адилхан болчих гээд байхаар нь гуравдагч этгээдээр өнгөлөн далдлалт хийх гэж орллдсон юм байх даа чааваас. Та нар битгий ийм өлөн байгаач. Өөрсдөө нэг юм бодож сэтгээд хийчихээч. Т.Өсөх-Ирээдүй харцага аа, таныг хүний хөлстэй зодог өмсөөд барилд гэвэл эвгүй биз дээ. Тэрэн шиг хүний нэвтрүүлгийн хуучин тайзан дээр суугаад шинэ нэвтрүүлэг гээд ярих чинь онцгүй л байна шүү.

Гэвч Монгол улс люуны өмчийн хуультай л даа...

Гүндүүгүй Яриа

01/02/2025

Шулуунхөхийн Сонинбаяр гэж энэ лагс эр уг нь давгүй барилдчихдаг байсан. Одоо Өвөрмонголын сошиал од, гүзээний буузаар нэрд гарсан Энхээ гэж бүдүүн хар хүний хоолны нэвтрүүлгийн туслах дүр болсон байна билээ.

Сар шинийн баяраар сайхан хөөрөгтэй болох гэж байгаа бол дүүгийн маань дэлгүүрийг зориорой манайхаан. Маш боломжийн үнэт...
31/01/2025

Сар шинийн баяраар сайхан хөөрөгтэй болох гэж байгаа бол дүүгийн маань дэлгүүрийг зориорой манайхаан. Маш боломжийн үнэтэй, чамин тансаг хийцтэй, төрөл бүрийн хөөрөгнүүд бий.

Хамгийн гол нь үнийн хувьд маш боломжийн, бас сайхан ярьж хөөрөөд өгчихнө гэсэн шүү. Мөн эмэгтэй хүний шүр сувдан гоёлууд ч бий. Дэлгэрэнгүй мэдээллийг Мөнх Цадиг Munkh Tsadig үнэт эдлэл пэйжээс хараарай.

Эднийх яг одоо мишээл экспогийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн дуусахад ердөө хоёрхон хоног үлдэж байгаа тул та бүхэн яараарай.

Хэл, хил, мал гуравтайгаа байхадХэн баян..?
29/01/2025

Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян..?

29/01/2025

Та бүхэн маань сар шинийн гоёлоо бэлдэх гэж байгаа бол үндэсний үйлдвэрдэгч Hunnu Shoes Mongolian Brand -ийг зориорой. Гурван давхар эсгий ултай, нэхий дотортой, цэвэр арьс ширэн гутал, хромон гутал гээд үндэснтй онцлог шингээн урласан бүх төрлийн гутал бий шүү. Дэлгүүр нь бөхийн өргөөний урдхан талд бий шүү манайхаан.

2014 онд Архангай аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойн баяр наадам дээр ийм нэг горзгор бор хүүтэй танилцаж билээ. Хөөрхөн...
26/01/2025

2014 онд Архангай аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойн баяр наадам дээр ийм нэг горзгор бор хүүтэй танилцаж билээ. Хөөрхөн ааштай тэр хүү бол Долгорсүрэн зааны том хүү Сугаррагчаагийнх нь хүүхэд гэж байсан. Аав нь циркийнхнээ хариуцаж яваа бололтой, нуруулаг ах хүү хамт ирсэн байсан. Мөн өвөө эмээ нь, бас улсын начин Д.Сэржбүдээ ах нь гээд эднийхэн эмээгийнх нь нутагт олуулаа цуглацгаасан байх. Харин хоёр аварга ах нь харагдаагүй юм.

Тэгэхэд энэ хүү тэр ойн наадмын хүүхдийн барилдаанд барилдсан юм. Аавынх нь гутал гэсэн байх аа, нэлээн том монгол гутал өмсчихсөн гарч ирж байсныг санаж байна. Гэхдээ барилдаад бол гавиагүй юм. Тэгсхийгээд л уначихсан. Харин уначихаад бөхийн боорцог өгч байгаа хүний дэргэд суугаад давсан бөхчүүдэд боорцог өгсөн шиг ээ тэр хавиар зугаатайхан наадаж байсан.

Тэр үед дүүтэй зөндөө л юм ярьсан. Даан ч арав гаран жилийн өмнөх явдлыг мартаж орхиж. Харин энэ мундаг удамтай, ийм өсгөлүүн биетэй хүүхэд барилдах л байх гэж бодоод хэд хэдэн зураг дарсны нэг нь энэ юм. Хамт байгаа хүн бол эмээгийнх нь ах МУСГЗ, Тонж манлай засуул Хадын Пүрэв гэдгийг та бүхэн юу эс андах билээ.

Түүнээс хойш нөгөө дүү бөхөөр хичээллэж байгаа болов уу гэж хааяа боддог байлаа. Гэтэл сураг ажиг дуулдахгүй байж байтал Аса аваргын том ахын хүү гээд нэг сумоч залуу гараад ирэхэд "Энэ л мөн байна даа. Ямар сайхан залуу болоо вэ" гэж бодогдож билээ. Тэр үед би нэр усыг нь тогтоож чадаагүй л дээ. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн сумогийн 74 дэхь их аварга болж байгаа Хошёорюү Бямбасүрэн тэр хүү мөн гэдэгт бат итгэж байна.

Шинэхэн аваргадаа баяр хүргэж, амжилтийн дээдийг хүсье.

Гүндүүгүй Яриа

Хоёр арслан ч хоттой хонинд хуц ухна тавьчихсан аятай аймаг цэргийн цолтнууд дундаа аргагүй онцгойрч байна шүү. Сайн бай...
26/01/2025

Хоёр арслан ч хоттой хонинд хуц ухна тавьчихсан аятай аймаг цэргийн цолтнууд дундаа аргагүй онцгойрч байна шүү. Сайн байгаа дээрээ шалавхан улсын цолонд хүрээд авбал ч...

26/01/2025

Түрүү үзүүр...

Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү Сугаррагчаачийн Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхийн 74 дэхь их ав...
26/01/2025

Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү Сугаррагчаачийн Бямбасүрэн мэргэжлийн сумо бөхийн 74 дэхь их аварга болж, авга ах Асашеорюү Дагвадоржийнхоо цолонд хүрлээ. Баяр хүргэж улам өндөр амжилт хүсье.

24/01/2025

Ах хүү мөн сайхан дуулдаг эр юм. Бас сайхан ч морь унаж эдэлдэг хүн бололтой. Энэ хээр морийг харахаар Тунгалаг Тамир романд гардаг согоо шиг хээр морь санаанд буугаад байх.

Түгжил цахиур Төмөрийг дагаж говь гаталж зүүн зүгээс адуу хөөж явах замдаа Төмөрөөс нууцаар ганц хоёр адуу зарснаа Төмөрийг мэдээгүй гэж бодсон чинь "Чи тэр адууны түрүүнд яваа хээр морийг битгий үгүй хийчихээрэй. Чиний үгүй хийсэн морьд шиг 10 мориор солихгүй морь шүү" гэх маягтай юм хэлдэг.

Тэгж явсаар Сайд вангийн хошууны Өлзий өвгөнийхөөс мордоод ууланд бүгэхээр очоод Түгжил Төмөрийг хутгалчихаад ядуучуудад тарааж өгөх гэж байсан адууг нь хөөгөөд зугтчихдаг.

Түүнээс хойш Түгжил Заяын хүрээний завхай эмс болох Чимэг, Цэцэг хоёрынд Бадарч тахартай тааралдаж, Бадарч унаж яваа морийг нь сонирхоход 16 тугалтай үнээ өгөөд ав гэсэнд "16-аас илүү тоо мэддэггүй гуйлгачин уу" гэж Бадарч аархдаг.

Ингээд мань хоёр Цэцэг, Чимэг хоёртой найрлаж хоночихоод Лу гүний нутаг руу орж ирж явтал хэсэг хүмүүс бооцоот уралдаан хийх гэж байхтай таараад хээр морио уралдуултал түрүүлж ирээд ханш нь улам өсч, Бадарч 20 тугалтай үнээ, дөрвөн залуу мориор авдаг.

Тэр хээр морь бол үнэндээ л уншиж байгаа хүн хүртэл барьж аваад уначихмаар сайхан морь байдаг. Энэ морийг харахаар зохиолд гардаг хээр морь нэг иймэрхүү гоё морь байсан юм шиг төсөөлөгдөөд болдоггүй хэхэ.

Яаж төрсөн гэхээрээ ийм сайхан юм бэЯргай зандан модоор урлачихсан юм шиг гоёхон юм бэ
24/01/2025

Яаж төрсөн гэхээрээ ийм сайхан юм бэ
Яргай зандан модоор урлачихсан юм шиг гоёхон юм бэ

24/01/2025

Халхын сайчуудыг ханаруулсаар цагаан сарын барилдаанд цахиур хагалан гарч ирж байлаа. Ирээдүйн аварга ингэж тодорч байжээ.

Амжилт үзүүлээгүй ч ард түмэнд чөлөөт бөхийг сайхан сурьалчилж өгснийг нь үнэлээд арсланд спортын дэд маасчир өгчихгүй л...
23/01/2025

Амжилт үзүүлээгүй ч ард түмэнд чөлөөт бөхийг сайхан сурьалчилж өгснийг нь үнэлээд арсланд спортын дэд маасчир өгчихгүй л юм байх даа чөлөөт бөхийн холбоо. 😅

22/01/2025

Өнөөдөр харсан хамгийн гоё барилдаан энэ байсан даа. Аймгийн начин Ө.Шийрэв, сумын заан Д.Оргилохд 5:1 харьцаатай ялагдаж яваад цаг сүүлийн 5 секунд руу орж байхад шийдсэн мэх хийж ялснаар алтын төлөө шалгарсан.

Харцага маань чөлөөтийн улсын аваргадаа оролгүй таван жил өнжсөн гэсэн үү. Гэвч хашир мастер залуучуудад хичээл зааж бай...
22/01/2025

Харцага маань чөлөөтийн улсын аваргадаа оролгүй таван жил өнжсөн гэсэн үү. Гэвч хашир мастер залуучуудад хичээл зааж байгаад л хүрэл авч байна билээ. Арга ч үгүй байх даа Ази тивийн аваргаас тавын таван медальтай хүн шүү дээ.

Address

Hunnu Street
Ulaanbaatar

Telephone

+97688087264

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гүндүүгүй Яриа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Гүндүүгүй Яриа:

Videos

Share