28/12/2023
Худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зөвлөн туслах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, тав тух, аюулгүй байдлыг хангасан, хариуцлагатай, соёлтой үйлчилгээг дэмжих, түүний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяны хүрээнд зохион байгуулсан ажилд Блүфин ХХК нь
1 “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага МЫЗ 4946:2019” стандартын шаардлагыг хангасан байх 30 оноо
2 Тохирлын баталгаажилтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх 20' оноо
3 Аяга таваг угаах, ариутгах төхөөрөмжийг нэвтрүүлсэн байх 20 оноо
4 Хаяг, хаягийн байгууламж, гэрэлтүүлэгт тавигдах стандартын шаардлагыг хангасан байх 10 оноо
5 Орчны 50 м хүртэлх талбайн зураглал хийлгэж, баталгаажуулсан байх, дүүргээс хариуцуулсан талбайн угаалга, цэвэрлэгээг тогтмолжуулсан байх 15 6 “Хийн хангамж” БНбД 42-01-04-ийн 9.49 заалтын хэрэгжилтийг хангуулах, хий хэрэглэгчдэд болон орон сууцны оршин суугчдад учирч болзошгүй аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байх
шалгууруудыг ханган ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ аж ахуйн нэгжээр шалгарч Хүндэт өргөжлөл-ийг Блүфин ХХК ийн удирдлагыг төлөөлөн эрүүл ахуйч Б.Хулан гардан авлаа.