06/12/2024
Агаарын чанарыг сайжруулах
❄️Айл гэр албан тасалгаанд, агаар цэвэршүүлдэг цэцэг тарьж ургуулахыг хүсч байвал дараах мэдээлэлтэй танилцаарай.
😇АНУ-н сансар судлалын агентлагийн хийсэн 1989 оны судлагаагаар агаар дахь хорт бодисуудыг цэвэршүүлдэг цэцгийн жагсаалтыг гаргасан байдаг.
🏝 Энэхүү жагсаалтанд ногоодой, авиргана, луу мод, нөмөргөнө, мөнхрөө, зуун наст, саваргана, потос, пальма, сараана, годонхой, фикус, удвал гэх мэт олон төрлийн ургамлууд багтдаг.
🌿Ногоодой буюу Chlorophytum comosum
Нярай хүүхэдтэй айл өрхүүдэд ногоодой цэцэг тарихыг эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Ногоодой нь хөгц мөөгөнцөрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг нүүрстөрөгчийн монооксидийг шүүж хорт бодисыг 90% арилгадаг. Ногоодой цэцэгтэй орчинд толгой өвдөх, тархи манарах зэргийг мартах бөгөөд дөнгөж төрсөн хүүхдийн цээж хэржигнэх өвчнөөс хамгаалах давуу талтай.
🍀Авиргана буюу Hedera helix
Авиргана цэцэг нь хүний анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг, компъютер, принтерийн цааснаас ялгарах хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг, агаар дахь формальдегид буюу ахуйн газ, дсп хавтан болон бусад материалаас ялгардаг хорт бодисыг цэвэрлэдэг.
🌴Луу мод буюу Dracena
NASA-н судлагаанд энэхүү цэцгийн нэг навч нь 24 цагт 7.5см2 талбайг цэвэршүүлдэг нь тогтоогдсон байна. Хамрах хүрээгээрээ эхний 10т жагсдаг, өндөр, гоёмсог навчтай тул гэрийн интерьер дизайнд байгалийн уур амьсгал оруулж тансаг харагдуулдаг.
🥀Нөмөргөнө буюу Peace Lily
Агаар дахь нянгийн хэмжээг 60% бууруулдаг цэцэг юм. Нөмөргөнө нь ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг тул гоо сайхны хэрэгсэл болон угаалгын өрөөнд байршуулахад тохиромжтой, мөн эмэгтэй хүнд гоо сайхныг бэлэгддэг бөгөөд эрүүл сайхан арьстай болоход нь нөлөөлдөг. Хөгц мөөгөнцөр үүсэхээс хамгаалдаг, толгой эргэх, найтаах зэрэг таагүй зүйлээс ангижрахад тустай.
🌾Мөнхрөө буюу Sansevieria trifasciata🌾
Агаар цэвэршүүлдэг ногоодойноос гадна мөнхрөө цэцгийг нэрлэж болно. Өдөр шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг. Нар бага тусдаг газарт гоёл чимэглэлийн зорилгоор оффис болон гэрийн интерьерт тохируулан эгнүүлэн тарих нь өвөрмөц харагдуулдаг.
🍃Зуун наст буюу Aloe vera 🍃
Зуун настын анагаах чадвар нь гоо сайхан болон дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй. Мөн цахилгаан агаар цэвэршүүлэгчний оронд хэрэглэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд өвлийн улиралд энэхүү цэцэг нь салхивч нээхгүйгээр агаарыг цэвэршүүлэх давуу талтай. Тарьж ургуулахад арчилгаа багатай цэцэг юм.
🍀Ойм буюу Fern☘️
Ойм нь нарны тусгалаас хол, сэрүүн газарт дуртай тул угаалгын өрөөнд байршуулах нь бий. Мөн агаар дахь ксилен болон формальдегид зэрэг бохирдуулагч бодисыг устгадаг давуу талтай.
🌳Инжир буюу Ficus
Агаарыг цэвэршүүлэх онцгой чадвартай бөгөөд агаар дахь бензол, трихлорэтиленыг устгадаг.
🌴Дал мод буюу Arice
Агаарыг байнга чийглэг байлгаж, хорт бодисоос ангижруулна. Гал тогоо болон зочны өрөөнд илүү тохиромжтой. Нарны шууд тусгалд бус газарт байрлуулж, зөөлөн шүрших нь ургамалд таатай нөлөө үзүүлнэ.
🍂Мөлхөө ургамал буюу Golden Pothos
Навчаараа гоёдог мөлхөө ургамал бөгөөд агаар дахь бичил бодис болон нарийн ширхэгт тоосонцорыг гарамгай устгадаг. Чийглэг орчинд дасан зохицдог учраас усалгаа, арчилгаа шаардагддаг. Хуурайшилт болон тоосжилттой тэмцдэг бөгөөд чийглэг, цэвэр орчинг бий болгож ургадаг.
Дээрхи ургамлууд нь агаар дахь лак, будаг, цавуу болон хивс, хөөсөн тусгаарлагч материал, хуванцар, угаалгын нунтагаас ялгардаг хортой бодисыг сорж аваад оронд нь хүчилтөрөгч ялгаруулдаг.
Mimosa цэцэгсийн дэлгүүр