12/11/2023
Хангай аварга, Бат-Өлзий зааны эд үе нь дуусаж амжаагүй байхад бас нэг айхтар амьтан Ховдоос тодроод байдаг.
Үндэсний спортын талаархи сонирхолтой баримт, нийтлэл
Ulaanbaatar
Be the first to know and let us send you an email when Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ. 2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.