25/07/2023
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэртэйгээр Скин Энтертайнментийн хамт олон амжилттай найруулж, наадамчин олондоо хүргэлээ.
Үүнд:
Хөгжим, уран бүтээл хариуцсан найруулагч Д. Мөнх-Оргил
1-р найруулагч УДЭТ-ын найруулагч А. Чингүн
Тайзны найруулагч Б. Батцэрэн
Уран сайхны удирдаач Р. Тулга
Ерөнхий зөвлөх С. Дулам
Ерөнхий продюсер Э. Ганболор
Хөгжимийн зөвлөх Ц. Чулуунбат
Менежмэнтийн зөвлөх Д. Ганболд
Ерөнхий Зураач Б. Тэгшсүрэн
Тайзны зураач Т. Аянга
Ерөнхий Бүжгийн найруулагч Ш. Баасан
Гүйцэтгэх продюсер Н.Батхуяг
Хөгжмийн зохиолч Б. Цогбаяр
Энэ жилийн наадмын агуулга гэвэл “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлж буй юм. Нөгөөтээгүүр, бидний шийдэл, хийц бол мета домог зүй. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг.
Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөг аялгуу, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй.
Эв мөнхийн дуулал- бүлэгт эвийн хүч хэмээх агуулгыг багтааж. Монгол Улсад өдгөө Төрийн тахилгат 12 хайрханыг тахиж байна. Тиймээс бид шинэ магтаал зохион. Туульс хайлахын тулд магтаал хэрэгтэй. МУГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж 2 хүүгийн хамт төрийн хан хуураар 12 хайрханыг магтсанаар Үндэсний их баяр наадам маань эхлэсэн билээ.
Их хөлгөн туульс- бүлэгт Чингис хааныг дахин төрөхийг эрхшээж хүүхэд төрүүлж буй хатнаар монгол баатрын үр удам битгий тасраасай, дахин агуу баатрыг төрүүлээсэй хэмээн бэлгэшээж буй юм.
Их Монголын заяан цаг- бүлэгт Тэмүүжинг хаан ширээнд залахад Их Монголын заяан цаг ирнэ гэж хурайлж байжээ. Энэ нь Монгол Улсад сайхан цаг ирлээ гэж буй юм. Энэхүү бүлэгт ЮНЕСКО-д бүртгэлтэй “Уяхан замбуутивийн наран” дуу эгшиглэж. Дэлхийд ганцхан монгол наадам өдөр, наран дор болдог ганц баяр учраас эрийн гурван наадмын үнэ цэн, мөн чанарыг харуулсан үзүүлбэр, дуу хуурыг эгшиглүүлсэн билээ.
Гурван цагийн нүүдэл-бүлэгт Манжийн дарлал, Эзэн Богдыг залсан, Ардын хувьсгал ялсан хэмээх гурван цагийн хэлхээсээр тусгаар тогтнолоо олж авсныг харуулж.
Алтан тэвшийн хөндийн, хөг аялгуу- бүлэгт Улаанбаатар хэмээх алтан тэвшийн хөндийд үүссэн орчин цагийн хөгжмийн хөгжлийг цаг хугацаагаар харуулсан.
Дэлхийн Монгол- бүлэгт “Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” агуулга багтана. Их Хөлгөн туульс манай эриний өмнөх, Их Монголын заяан цаг мянганаар, гурван цагийн нүүдэл зуунаар, Алтан тэвшийн хөндий жарнаар, Дэлхийн Монгол бүлэг одоо, ирээдүй цагийг бэлгэдэн бүгд морин хуурын хөг аялгуу татсанаар холбогдож байгаа. Хоёрхон чавхдастай хөгжмөө дээдлэх ёстой, биднийг дэлхийд гаргах үнэт зүйл юм, үеийн үед байсан гэдгийг бүх бүлэгтэйгээ холбон харуулахыг хичээлээ.
“Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө наадамлан, зурагтын өмнө нэг цаг 30 минут сууж үзэхэд тохиромжтой хөтөлбөр болсон болов уу.
Залуучууд бидэнд энэхүү нэр хүндтэй, томоохон ажлыг зохион байгуулах боломжыг олгосон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, тус хорооны ажлын албаны дарга, Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин нарт талархъя.
Нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан 2,200 гаруй уран бүтээлчид болох
"3.3.3 entertainment"
“MN stage development”
"Brainstorm branding agency"
"Next design"
“STS Light”
“Black box entertainment”
“Steppe Amusement”
“Аргун Холдинг” ХХК
"Born Film Studio"
"Extreme Crew Studio"
"Baidrag studio"
"United Khunnew entertainment"
"Pro music studio"
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн албан хаагчид
Зэвсэгт хүчний 032-р ангийн хүндэт харуулууд
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим
Зэвсэгт хүчний Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р цэргийн анги
Улсын драмын эрдмийн театрын жүжигчид
Үндэсний урлагийн их театр
Дуурь бүжийн эрдмийн театр
Монгол Улсын хүүхэлдэйн театр
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Соёмбо чуулга
Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга
Нийслэлийн Улаанбаатар театр
Түмэн эх чуулга
Монголын Үндэсний Морьт Харвааны Холбоо
Монголын Мэргэжлийн Уран Нугараачдын Холбоо
Монголын Язгуур Урлагийг Өвлөн Уламжлагчдийн Нэгдсэн Холбоо
Монгол Үндэсний Харваачдын Холбоо
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
“Аяны анд” ХХК /Nomadic Mongolia/
“Хуурнин шуугигч”
Соёл Урлагийн Их Сургууль Бүжгийн Урлагийн Сургууль
Соёл Урлагийн Их Сургууль Театр Урлагийн Сургууль
Соёл Урлагийн Их Сургуулийн харьяа Бадмаараг ахлах сургууль
Монголын Хүүхдийн Ордон
Бүх бүжиг дэглээчид болон хөтлөгч нартаа нийт дуучид, хамтлагууддаа, Төрийн их хан хуурч болон морин хуурчид, морин хуурч хүүхдүүддээ
“Mongolia Entertainment”
“Огторгуйн биелгээ”
“Moon dance"
“Монгол Донж”
“Epic Entertainment”
“Couple Dance”
“Sun Dance Company”
“Хатантуул”
“Эсэргэн нэгтгэл”
“Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо”
“Skulls MC” мото клуб
“Алтан билэг систем”
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК
“Ололт амжилтын түлхүүр” ХХК
“O.B.S.” секюрити
“Бамбай Секьюрити Сервис” ХХК
“Дашваанжил” ХХК
“Очир Ундраа” ХХК
зэрэгт баярласанаа илэрхийлж мөн халуун @баярыг хүргье.
Монгол түмэн минь сайхан наадаарай!
Эвийн хүчээр мөнхөд тусгаар орших болтугай! 🇲🇳
Баярласан талархсанаа илэрхийлье ээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллааганы Ерөнхий найруулагч Б. Анар